Ардчилсан Намын даргыг сонгох сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын 3-нд орон даяар болж өндөрлөлөө.
Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн мэдээг Ардчилсан Намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал танилцууллаа.
АН-ын даргын сонгуульд санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 74.9 хувь нь санал өгч оролцсон байна. Нийт санал өгсөн АН-ын гишүүдийн 96.3 хувь нь нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө санал өгсөн гэж АН-ын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлжээ.
Эх сурвалж: АН-ын Дотоод сонгуулийн хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!