Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Суугаа улсынхаа дотоод хэрэгт оролцохгүй байхыг ОХУ-ын Элчин сайдаас шаардаж, дайныг эсэргүүцэж байна"

Т.Цэлмэг, IKON.MN
2022 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Украин улсад болж буй дайныг эсэргүүцсэн монгол иргэд ОХУ-ын Элчин сайдын яамны байрны гадна тайван жагсаалыг өнөөдөр хоёр дахь удаагаа зохион байгуулав.

Тэд дайныг эсэргүүцсэнээс гадна ОХУ-ын Элчин сайдын Яамны сошиал хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэл нь суугаа орныхоо дотоод хэрэгт оролцсон хэмээн эсэргүүцэж байгаа аж.

Өмнө нь иргэд гуравдугаар сарын 26-ны өдөр мөн ОХУ-ын яамны гадна тайван жагсаал зохион байгуулсан бөгөөд өнөөдөр ийнхүү хоёр дахь удаагаа эсэргүүцлээ илэрхийллээ.

"Дайныг эсэргүүцэхийн зэрэгцээ суугаа улсынхаа дотоод хэрэгт оролцохгүй байхыг Элчин сайдаас шаардаж байна"

Иргэн Г.Жавхлантөгс “Монгол Улсын иргэд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Харамсалтай нь Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд К.Азизов тусгаар улсын иргэдийн эрхэд халдсан мэдэгдэл гаргасан нь увайгүй үйлдэл гэж үзэж байна. Тиймээс ч өнөөдөр бид хоёр дахь удаагаа үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэн жагсаж байна.

Хэдийгээр манай улс ОХУ-тай ойр дотно хөрш боловч тусгаар улсын дотоод хэрэгт ямар нэг байдлаар оролцоно гэдэг нь дипломат ёсыг үл хүндэлсэн үйлдэл.

Бид дайныг эсэргүүцэж байгаагийн зэрэгцээ суугаа улсынхаа дотоод хэрэгт оролцохгүй байхыг Элчин сайдаас шаардаж, тайван замаар жагсаж байна” гэв.

"21 зууны дэлхий дахинд хүчирхийлэл хэрэггүй, дайн өнгөрсөнтэйгөө ард хоцорсон"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жагсаалд оролцогч иргэдийн төлөөлөл “21 зууны дэлхий дахинд хүчирхийлэл, дайн тулаан хэрэггүй, тэр үе өнгөрсөнтэйгөө ард хоцорсон гэдгийг хэлье.

Украинд болж буй дайныг өөрийнхөөрөө тайлбарлавал, хэн нэгэн бусдын хашаанд ороод эзнийг нь хүүхдүүдтэй нь зодож байгаатай ялгаагүй. Гэхдээ бид хоёр улсын аль нэгийнх нь талд орж, зөв, бурууг нь шүүгээгүй.Гол нь тэднийг хоорондоо үүссэн асуудлаа тайван замаар шийдэж, хүчирхийллийн хэлбэрээ зогсоохыг уриалж байгаа юм” хэмээв.

"Тусгаар улсын иргэд үг, үзэл санаагаа илэрхийлж, дайныг жигшин зэвүүцэх эрхтэй"

Иргэн А “Ардчилсан нийгэмтэй, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд үг, үзэл санаагаа илэрхийлж, дайныг жигшин зэвүүцэх эрхтэй. Тиймээс ч өнөөдөр Украинд явуулж буй ОХУ-ын дайныг эсэргүүцсэн жагсаалыг дэмжиж энд ирлээ" хэмээн хэлсэн.

"Монголын аль ч нам эсвэл иргэн үзэл санаагаа илэрхийлэхдээ гаднын хүн зааварлахыг хүлээн зөвшөөрөхгүй"

Иргэн Б “Бид өнөөдөр дэлхийн соёлт хүн төрөлхтний адил дайныг эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэн, эрх чөлөөгөө эдэлж байна.

Мөн тусгаар тогтносон ардчилсан улсын хувьд монголчууд олон улсын ямар ч нөхцөл байдалд үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, Монголын аль ч улс төрийн нам эсвэл ямар ч иргэн юу ярьж, ямар үзэл санаа илэрхийлэхийг гаднаас хэн нэгэн зааж, зааварлахыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж байв.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг