АРД ДААТГАЛ ХК 2021 оны аудитлагдсан тайлангаа танилцуулж байна
2021 оны жилийн эцсийн байдлаар нийт 10,151 иргэн, аж ахуйн нэгж тус компанийн хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд оны эхнээс 8,082 хувьцаа эзэмшигчээр буюу 5 дахин нэмэгдэж, Ард Даатгал компанид итгэх хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байгааг харуулж байна. Мөн тайлант жилд 9.4 сая ширхэг хувьцаа эргэлтэд орж, нийт 11.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэн Монголын Хөрөнгийн Бирж дээрх хамгийн хөрвөх чадвар сайтай хувьцаануудын нэг байсаар байна. Хувьцааны үнийн хувьд тайлант жилд 705-1,800 төгрөгийн хооронд хэлбэлзэж, жилийн эцэст 1,319 төгрөгийн үнэтэй хаагдсанаар өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 65 хувиар өсөж компанийн зах зээлийн үнэлгээ 33.0 тэрбум төгрөгт хүрсэн байна.
2021 онд Ард Даатгал компанийн хувьд нийт хөрөнгө 34.8 тэрбум төгрөгт хүрч оны эхнээс даруй 21 хувиар, өөрийн хөрөнгө 18.4 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 38 хувиар тус тус өссөн байна. Мөн 16.5 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлэн, 5.0 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг 5,700 даатгуулагчид олгожээ.
Даатгалын компанийн үндсэн орлогоос гадна ашгийг бүрдүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг хөрөнгө оруулалтын багц 25.1 тэрбум төгрөгт, хөрөнгө оруулалтын орлого 9.3 тэрбум төгрөгт хүрснээр 7.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Ард Даатгал ХК 2021 онд 1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бол 2022 онд мөн цэвэр ашгаасаа 1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэр гарсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
