ФОТО: Улаанбаатарт урд шөнө орсон цас
Улаанбаатар хотод өнгөрсөн шөнө 0.8-2.0 мм хур тунадас орсон байна. Хот тохижилтынхон өглөөний 05:00 цагаас эхлэн давс цацаж, цасыг цэвэрлэж байгааг мэдээллээ.
Орон нутагт үүнээс өмнө буюу гуравдугаар сарын 29-нд Говь-Алтай аймгийн Есөнбулагт 8.0мм, Баянуулд 3.0мм , Хөхморьтод 0.5мм, Дарвид 0.4мм, Цээлд, Чандманад 0.2мм, Бугат, Тайшир, Халиунд 0.0 мм цас орлоо. Үүнээс хамгийн их нь Есөнбулагт 8 мм цас оржээ.
Хаврын улирал эхэлсэн ч монгол орны нутгаар цас орж байгаа нь зуншлага сайн болох талтай хэмээн үзэж байна.
Фото
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

