Монголын эдийн засгийн чуулганы "Хот, хөдөөгийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогыг салбарын төлөөллүүд хэлэлцсэн юм.
Нийслэлийн түгжрэл, хүн амын төвлөрлийн асуудлаар УИХ-ын гишүүн, түр хорооны дарга Б.Бат-Амгалан тоон мэдээлэл хүргэв.
Тэрбээр АНУ-ын хүн амын шилжилт хөдөлгөөнийг Монгол Улсын иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй харьцуулан үзүүлэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Амгалан "Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, шилжилт хөдөлгөөн маш хурдацтай өссөн. Иймээс асуудлаа эндээс ярьж эхлэх нь зүйтэй болов уу.
Мэдээж үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хүн амьдрах газар нутгаа чөлөөтэй сонгох эрхтэй. Тиймээс ч шилжилт хөдөлгөөнд хатуу хориг тавих боломжгүй байна л даа. Энэ цаг үед төвлөрлийг дагасан түгжрэлийн асуудал тулгамдаж байгаа юм. Мөн түгжрэлийн улмаас олон асуудал ч үүсэж байна. Улаанбаатарын иргэд энхийн цагт дайны байдалд байгаа мэт ажиллаж амьдарч байна" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!