Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

МСтарс Хаб хөтөлбөрийн 11 стартап 138 хөрөнгө оруулалтын санал авлаа

ikon.mn
2022 оны 3 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Технологийн стартапуудын хурдасгуур хөтөлбөр болох МСтарс Хаб нь анхны элсэлтээ өнгөрсөн оны 9 сард авч таван сарын хугацаанд хөтөлбөрөө зохион байгуулан, үр дүнгээ хөрөнгө оруулагч нар, олон нийттэй хуваалцах “Демо өдөр”-өө зохион байгууллаа.

Дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлж анхны загваруудаа гаргах, зах зээлд нэвтрэхэд нь туслах зорилготой энэхүү хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж буй стартапуудад мастеркласс сургалт, грант, оффис зэргээр хангадаг.

Энэ удаагийн хөтөлбөрт нийт 36 салбарын 170 гарааны бизнесээс 11 стартап шалгарч, хөтөлбөрийн тусламжтайгаар бизнесээ пуужингийн хурдаар урагшлуулж чадсан юм.
зураг
 
зураг
 

“Дэмо өдөр”- арга хэмжээнд Тесо групп, Голомт банк, Эн Си Ди групп, Миг даатгал, Алтай холдинг зэрэг томоохон компаниуд, Rhinos Assets, Gund Invesment зэрэг хөрөнгө оруулалтын сангууд, Л.Огторгуй, Р.Ганхуяг нарын энжел хөрөнгө оруулагчид зэрэг 100 гаруй хөрөнгө оруулагчид оролцлоо. Стартапууд өөрсдийн шийдэж буй асуудал, гарц шийдэл, бизнесийн өсөлт зэргээ багтаасан пичээ танилцуулж, 49 хөрөнгө оруулагчаас нийт 138 хөрөнгө оруулалтын санал авлаа.

Ийнхүү МСтарс Хаб хөрөнгө оруулах саналаа илэрхийлсэн хөрөнгө оруулагчидтай уулзаж дараачийн шатны ХО авах гэрээ, хэлэлцээрүүдийг зохион байгуулах юм.

Хөтөлбөрийг дүгнэж М-Си-Эс Инвестмент, М-Си-Эс Венчерс компанийн гүйцэтгэх захирал Г.Мягмаржав “11 стартапын пич танилцуулгаас харахад таван жилийн хугацаанд сурах, гүйцэтгэх байсан ажлыг таван сарын дотор амжуулсныг харлаа. Энэ нь бид бүгдийн бүрдүүлэхээр зорьж буй стартапын экосистемийн хөгжлийн хурд, улам бүр түргэсэж байгаагийн илрэл юм” гэлээ.

зураг
 

М-Си-Эс Венчерс компанийн тухай 

Аливаа стартапыг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, амжилттай компани болгохын тулд бизнесийн хөгжлийн үе шат бүрд нь дэмжлэг үзүүлж, өргөжүүлэх, тэдгээрт тулгарсан асуудлыг шийдвэрлэх стартапын экосистемийг зөв бүрдүүлэх шаардлагатай байдаг. М-Си-Эс Венчерс компани Монголд стартапын экосистемийг бүрдүүлэх зорилгоор IT салбарын хөгжүүлэгчдийг бэлтгэх  – “MStars Academy” болон стартапын хурдасгуур хөтөлбөр – “MStars Hub” гэх хоёр төслийг санаачлан эхлүүлээд байна.

МСтарс Хаб дараагийн хөтөлбөрөө зарлаж, шинэ стартапуудыг урьж эхэлснийг дуулгаж байна. Элсэлтийн бүртгэл гуравдугаар сарын 18-ны өдөр хаагдах тул амжиж бүртгүүлээрэй.  

Бүртгүүлэх холбоос: www.mstars.mn/apply

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.