Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батцэцэг: Талууд дипломат арга замаар хурцадмал байдлыг намжаах нь чухал гэсэн байр суурьтай байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шаардлагатай бол Монгол Улс ойрын үед Украинд болж буй асуудлаар мэдэгдэл гаргана гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Батцэцэг хэлэв.

Тэрбээр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр "Украины асуудлаар дэлхийн бүх улс орон байр сууриа илэрхийлж байгаа. Харин Монгол Улсын хувьд байр суурь тодорхой бөгөөд Монгол Улс Үндсэн хууль болон гадаад бодлогын үзэл баримтлалынхаа дагуу байр сууриа үнэнч илэрхийлж ирсэн.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулдаг. Энэ зарчмынхаа хүрээнд бид сүүлийн үеийн үйл явдалд гүнээ сэтгэл зовнин анхааралтай ажиглаж байна.

Хурцадмал байдал даамжирвал дэлхийн эх тайван, тогтвортой байдалд ноцтой нөлөөлж таамаглашгүй үр дүнд хүргэх аюултай.

Тиймээс холбогдох талууд яриа хэлэлцээрийн замаар дипломат үйл ажиллагаа, сайн санааны үндсэн дээр галыг даруй зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь чухал байна гэсэн байр суурьтай байгаа. Цаашид бид Үндэсний аюулгүй байдлын гишүүдтэй зөвлөж байгаад шаардлагатай бол мэдэгдлийг ойрын үед гаргана" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1661153740936021