Энх тайвныг уриалсан "No War" жагсаал өнөөдөр Төв талбайд боллоо.
Уг тайван жагсаалд оролцогчид ОХУ эсвэл Украин гэх хоёр улсын аль нэг талыг баримтлаагүй, гагцхүү даян дэлхий энх амгалан байхыг уриалсан жагсаал улс орон бүрд болж байгаа тул үүнд нэгдэж байна гэж байв.
Тухайлбал, иргэн Д.Монголхүү "Зөрчилдөөнтэй хоёр улсын асуудал дээр бид төвийг сахисан, энх тайванд уриалсан байр суурийг иргэн хүнийхээ хувьд илэрхийлж байна" гэсэн юм.
Гэвч тайван жагсаалын үеэр хэсэг бүлэг хүн үймүүллээ.
"No War" жагсаалыг зохион байгуулагч "Өнөөдрийн цуглаан бол энх тайвны жагсаал. Гэтэл нэгнийхээ үзэл бодол яагаад ингэж хатуу хандаж байна вэ, бид үүнийг л эсэргүүцэж байгаа. Хүн бүр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй улс. Нэгнийхээ нухчин дарж байж, өөрийнхөө үзэл бодлыг тулгаж болохгүй. Бид Оросыг эсэргүүцээгүй. Дайтаж байгаа аль ч талыг дэмжихгүй" гэлээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!