ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын тохиолдол 497-оор нэмэгдэж, хоёр иргэн нас баржээ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 497 шинэ тохиолдол батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Шинэ тохиолдлуудын

  • 257 нь Улаанбаатар хотод
  • 240 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 3,238 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 894
  • хүндэвтэр 2,039
  • хүнд 260
  • нэн хүнд 45 хүн байна. 

Түүнчлэн 11,310 хүн гэрийн ажиглалтад байгаа аж. Харамсалтай нь сүүлийн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар хоёр иргэн нас баржээ. 

 
ЭМЯ