ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Орос 3 дугаар сургуульд сурдаг гэдгээр нь хүүхдүүдийг маань гадуурхах, доромжлох нөхцөл байдал үүсээд байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.

Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн өмчийн сургуулийн төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан байж болзошгүй хэмээн үзэж Авлигатай тэмцэх газарт хандаж буйгаа сэтгүүлч С.Будрагчаа хоёрдугаар сарын 15-нд мэдэгдсэн юм. 

Энэ мэтчилэн олон мэдээлэл гарч байгаа нь сургуулийн нэр хүнд болон сургалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн үзэж эцэг, эхчүүд өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна жагсаал хийлээ. 

 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эцэг, эхийн төлөөлөл хэлэхдээ "Ж.Соронзон захирлыг харлуулсан мэдээнээс болж үр хүүхдүүд маань хохирох вий гэж сэрэмжилж өнөөдөр цугларсан. 2,700 хүүхдийн эрх ашгийн төлөө ирсэн гэсэн үг. Нийгэмд 3 дугаар сургуульд хүүхдээ өгөх эрэлт байдаг. Ур чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүүхдүүд бэлтгэгдэн гарч байгаа нь удирдлагатай шууд холбоотой гэж үзэж байна.

Орос 3 дугаар сургуульд сурдаг гэдгээр нь хүүхдүүдийг маань гадуурхах, доромжлох нөхцөл байдал үүсэж байгаа тул тэднийхээ төлөө дуугарч байгаа юм. Тодорхой хэмжээнд бэлдээд, шалгалтыг нь өгүүлж байж энэ сургуульд оруулдаг байтал авлига өгч сургаж байгаа мэт мэдээлэл яваад байна. Ж.Соронзон захирлыг хууль, хяналтын байгууллагад нь шалгуулчих, харин хүүхдүүд, эцэг эхчүүдийг үүнд оролцуулах шаардлагагүй" гэсэн юм.

Эцэг эхчүүд "Хохирогч байхгүй", "Сошиалаар бүү ялла", "Орос 3-Гадаад хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэгч" гэх зэрэг самбар барин цуглажээ.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
121
Зураг
ХАХА
93
Зураг
ТЭНЭГЛЭЛ
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа