Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Эрт босож, дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллэхийг уриаллаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Эрт босож, дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллэхийг уриаллаа
Sara, ikon.mn - text to speech

“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян өнөөдөр орон даяар эхэллээ. Ингэснээр иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байгаа юм. Нийслэлийн хувьд өнөөдөр өглөө Спортын төв ордонд дасгалыг багш Л.Саруулбат, Э.Мөнх-Оргил нар удирдан явууллаа. Эхний өдрийн дасгалд 9-56 насны 85 иргэн хамрагджээ.

Аян зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

"Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяныг дүүргүүдэд зохион байгуулж байгаа байршлын хаяг:

 

21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгохыг Биеийн тамир спортын улсын хорооноос мэдэгдээд буй.

Спорт зааланд очих боломжгүй бол Биеийн тамир, спортын улсын хорооны фэйсбүүк хуудсаар явах "LIVE"-ийг үзэж болох юм байна.

Гэрэл зургууд

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг