Нийтийн эзэмшлийн талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламжийн төсөл, арга хэмжээнд энэ жил 31 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн.
Үүнээс энэ онд санхүүжээд дуусах ажилд нийт 6.1 тэрбум орчим төгрөг тусгажээ.
Харин 2022 онд шинээр эхлэх нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийн төсөл арга хэмжээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас нийт 25.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна.
Та бүхэнд энэ жил шинээр эхлэх болон дуусах тохижилт, бүтээн байгуулалтын ажлаас танилцуулж байна.
Энэ жил санхүүжээд дуусах ажлууд:
Энэ жил шинээр эхлүүлж 2023 онд дуусгах тохижилтын ажлууд:
Мөн энэ онд бүрэн санхүүжигдэх шинэ ажлуудад:
Ташрамд дурдахад, Нийслэлийн ИТХ-ын ээлжит хурлаар энэ онд нийслэлийн төсөвт 1.6 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцсон бол зарлагын нийт хэмжээ 1 их наяд, 331 тэрбум /1,330,892,442.2 мянга/ төгрөг байхаар баталсан.
Ингэхдээ хотын шууд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 706.3 тэрбум, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 65.6 тэрбум, 2021-2022 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 54 тэрбум төгрөг байхаар тусгасан.
Нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний дийлэнх нь шинээр эхлэх төсөл байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!