“ОМНИ АКТИВ ТЗК” ХХК-Н ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАНД НЭЭЛТТЭЙ САНАЛ БОЛГОЖ БАЙНА.
Монголын хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдах тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний тоо нэгээр нэмэгдлээ. “Омни Актив ТЗК” нь 5 тэрбум төгрөгийн дүн бүхий “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)”-ыг санал болгохоор Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс холбогдох зөвшөөрлөө авсныг хэвлэлийн бага хурлаар танилцууллаа.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь шинж чанарын хувьд хадгаламж эсвэл бондтой тун төстэй юм. Тус бүтээгдэхүүний онцлогийг товч дурдвал:
ТААТАЙ НӨХЦӨЛ: Омни Актив ТЗК-ийн ХБҮЦ нь жилийн 14.5 хувийн хүүтэй, улирал тутам хүүгийн төлөлттэй, үндсэн төлбөр 12 сар тутам төлөгдөх нөхцөлтэй, 24 сарын хугацаатай, хугацааны дундуур зарах боломжтой, үнэт цааснаас 2 дахин өндөр барьцаагаар баталгаажсан бүтээгдэхүүн. Энэ нь эрсдэл/өгөөжийн харьцааг харгалзан үзэхэд маш таатай нөхцөл юм.
ӨНДӨР ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО: Үнэт цаас гаргагч нь “Санхүүгийн зохицуулах хороо”-ноос тусгай зөвшөөрөл авч Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргаж байна. Үнэт цаас нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д хадгалагдан, хөрөнгө оруулагчид үнэт цаасыг “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулан арилжаалах боломжтой. Мөн “Хөрөнгө итгэмжлэн удирдагч” хугацааны турш багцад хяналт тавин, мэдээллээр ханган удирдах тул хөрөнгө оруулагчийг эрсдэлээс хамгаалах олон зохицуулалтыг хийсэн байна.
ХҮҮГИЙН ТАТВАР 5%: ХБҮЦ-ны хүүгийн орлогын албан татвар нь 5 хувь байна. Энэ нь бусад тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүд болох банкны хадгаламж, хаалттай бонд зэрэгтэй харьцуулахад 5 нэгж хувийн хөнгөлөлттэй юм.
ХҮН БҮРД НЭЭЛТТЭЙ: Үнэт цаас нь Монголын хөрөнгөөр биржээр дамжин арилжаалагдах ба хугацааны дундуур хүүгийн алдагдалгүйгээр хэдийд ч зарах, арилжих боломжтой хөрвөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн юм. Мөн хөрөнгө оруулагчийн аливаа шалгуургүй, хүн бүрд хөрөнгө оруулах боломжтой нээлттэй бүтээгдэхүүн юм.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хэрхэн хөрөнгө оруулах вэ?
Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд захиалга өгөхийг хүсвэл та андеррайтер компани Апекс Капитал ҮЦК-н 7510-7500 дугаараар хандах боломжтой. Мөн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.abs.apex.mn/ вэб хуудас зочлоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!