Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Шинийн наймны Цагаан дара эх" үзэсгэлэн хоёрдугаар сарын 16-ныг хүртэл иргэдэд нээлттэй

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хаврын тэргүүн сарын шинийн найман өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр Цагаан дара эх бурхныг нэг өдрийн дотор бүтээх уламжлалт арга хэмжээг "Богд хааны ордон" музейн үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгууллаа.

Нэг өдрийн Цагаан дара эх үзэсгэлэнд нийт 50 гаруй Цагаан дара эх дэлгэгдэх ба 2013 оноос хойш зохиогдож буй уг үзэсгэлэнд танка зургаас гадна, Цагаан дара эхийн загал зургуудыг музейн фондоос анх удаа үзэгч олноо дэлгэж буй онцлогтой.

Загал зургууд дотор V Богдод залбирал шүлэг бичсэн загалыг үзмэрт дэлгэсэн нь он цагийн хувьд илүү эртний болоод судалгааны ач холбогдол бүхий онцлох бүтээл аж.

Богд хааны үед тухайн өдөр нь лам нар уламжлалын дагуу нар мандахаас жаргах хооронд амжиж, Цагаан дара эх бурхныг бүтээснээр сая бурханч болдог учиртай аж. Энэ уламжлал нь 1924 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үед бүтээгдсэн Цагаан Дара эх бурхны шүтээн зургууд Монголын музейнүүдэд хадгалагдан үлджээ.

1902-1924 оны хооронд үргэлжилсэн уламжлалыг Богд Хааны Ордон Музей 2013 оноос эхлэн “Нэг өдрийн Цагаан дара эх” нэртэй бурхан бүтээх үйл ажиллагааг сэдэвчилсэн үзэсгэлэнгийн хамтаар зохион байгуулах болсноор 10 дахь жилээ угтаж байгаа нь энэ юм. 

Тус үзэсгэлэн Богд Хааны Ордон Музейд хоёрдугаар сарын 9-16-ны өдрийг хүртэл зохиогдох ба үнэ төлбөргүйгээр үзэгчдэд хүрнэ. 

ФОТО СУРВАЛЖИЛГА: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг