Архи согтууруулах ундаа таныг коронавирус (COVID-19)-ийн халдвараас хамгаалахгүй. Харин ч дархлааг сулруулж халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг НЭМҮТ-өөс анхааруулж байна.
Түүнчлэн архи, согтууруулах ундааны хэрэглээнд жилд нэг иргэн 364,000-10,400,000 төгрөгийг зарцуулдаг байна.
Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж хэрэглээг сараар, нийтлэг савлагааны хэмжээгээр тооцвол, 2018 онд насанд хүрсэн нэг хүн сард дунджаар архи 2 шил (0.5лтэй), шар айраг 6 лааз (0.5л-тэй), харин 100 мл дарс хэрэглэжээ. Энэ нь 2008 оноос 1 шил архи, 3 лааз шар айргаар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Согтууруулах ундааны төрлөөр авч үзвэл, сүүлийн 11 жилийн хугацаанд насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж шар айргийн хэрэглээ 2 дахин, архины хэрэглээ 1.6 дахин өссөн бол дарсны хэрэглээ 6 хувиар буурсан болохыг ҮСХ-ноос 2019 онд гаргасан судалгаанд дурджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!