Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдан энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэгвэл шинэ хуулийн дагуу ажилтны ээлжийн амралтын хугацаа, цалинг хэрхэн тооцох болсон талаарх мэдээллийг хүргэе.
Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.
Ээлжийн амралтын үргэлжлэх хугацааг хэзээ авч болох, ямар хугацаагаар үргэлжлэх талаар хуульд доорх байдлаар заажээ.
Ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нэмэгдэл амралт олгодог нь өөрчлөгдөөгүй бөгөөд
Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд:
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд:
Ажлын бүтэн бус цагийн ажилтанд тухайн ажлын жилд нийт ажилласан цагийг нь тооцож, ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралт олгоно.
Түүнчлэн ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байхаар хуульд заажээ.
Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журамтай ЭНД ДАРЖ танилцана уу.
Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно. Ингэхдээ ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгохоор хуульчилжээ.
Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
|