Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

ЖҮДО: Өнөөдөр эхлэх Парисын Гранд Сламд манай улсын 13 тамирчин оролцоно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Монголын Жудо бөхийн холбоо

Францын нийслэл Парис хотноо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхэлнэ.

Бага дэлхийн аварга гэгддэг байсан энэхүү тэмцээнд 52 орны эрэгтэй 154, эмэгтэй, 131 нийт 285 жүдоч хуран чуулжээ. Үүнд манай улсаас 13 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцох юм.

Өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах бөгөөд эрэгтэй -60, -66, -73 эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жингийн аваргууд тодорно.

Манай улсаас энэ өдөр Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх зодоглоно.

 

Эх сурвалж: Монголын Жудо бөхийн холбоо