• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мандуул: Манай банк цаашид үйл ажиллагаа явуулахад тун хүнд боллоо

М.Мөнхцэцэг, Өдрийн сонин
2022 оны 1 сарын 31
Өдрийн сонин
 
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа.

- Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчирсан чанаргүй зээлдэгчдийг өнгөрсөн долоо хоногт ил болголоо. Ингэж гэнэт зарлах болсон шалтгаан юу вэ. Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхэд зориулна гэв үү?

- Хөгжлийн банк бол 100 хувь төрийн өмчит, өөрийн гэсэн хуультай, бодлогын банк.

Иргэдээс хадгаламж татдаггүй. Гадаад, дотоодын эх үүсвэрийг урт хугацаатай зээлж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах ёстой томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой.

Саяхан Монголбанкнаас Хөгжлийн банканд оруулсан шалгалтын тайлангаар нийт зээлийн активын 55.3 хувь нь чанаргүй байна гэж дүгнэсэн. Манай банк цаашид үйл ажиллагаа явуулахад тун хүнд боллоо.

Ирэх оны сүүлээр 800 сая ам.долларын зээлийн төлбөр төлнө. Нэг нь "Самурай" бонд. Нөгөө нь банкны 2018 онд татан төвлөрүүлсэн 500 саяын бондын төлбөр байгаа.

Саяхан Монголбанкнаас Хөгжлийн банканд оруулсан шалгалтын тайлангаар нийт зээлийн активын 55.3 хувь нь чанаргүй байна гэж дүгнэсэн

Хөгжлийн банк энэ чигээрээ явбал 800 сая ам.доллароо төлж чадахгүйд хүрнэ. Дээрээс нь олон улсын зах зээл хуульчлагдаж байна. Тухайлбал, АНУ-д өнгөрсөн жил инфляц нь сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн өндөр буюу долоон хувь боллоо. Европын инфляц таван хувь руу орж байна. Ийм тохиолдолд АНУ, Европын том зах зээл төв банкны хүүгээ өсгөж эхэлдэг.

Хөгжиж буй орнуудаас хөгжсөн орнууд руу мөнгөний урсгал шилжинэ. Энэ нь манайх шиг улсын хувьд бонд босгож, мөнгө олох боломжийг маань хумина. Тиймээс чанаргүй актив дээрээ яаралтай акц хийж, зээлдэгчдийн өрийг төлүүлснээр Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх үндсэн үйл ажиллагааг явуулах боломж нь бүрдэнэ.

- Нийт чанаргүй зээл 1.6 их наяд төгрөг гэж мэдээлсэн. Энэ удаад 25 компанийн 841 тэрбумын өр төлбөрийг олон нийтэд зарласан. Цаашид Хөгжлийн банкны үйл ажиллагаа хүндрэх нь тодорхой боллоо. Банкны үйл ажиллагааг доголдуулахад хүргэсэн бусад зээлдэгчдийг хэзээ зарлах вэ?

- Өрөө төлөхгүй байгаа зээлдэгчдийг шүүхийн бус аргаар өрийг нь төлүүлэх гэж ажилладаг л даа. Энэ бол банкны зүгээс авах арга хэмжээний нэг процесс. Ингэж яваад үнэхээр нөгөө зээлдэгч нь өрөө төлөхгүй бол шүүхэд хандахаас өөр замгүй. Гэтэл шүүх дээр хугацаа их алдаж байна.

Хамгийн өндөртөө гэхэд гурван шатны шүүхээр яваад зургаан жил болсон зээл ч байна. Шүүхээс шийдвэр гарсны дараа гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр гурван жил болсон зээл ч байна. Энэ хугацаанд банкны хувьд алдагдал хүлээгээд байдаг.

Жишээлбэл, нэг компани 100 тэрбум төгрөгийн зээл авсан гэж бодъё л доо. Манай банкны эх үүсвэрийн дундаж өртөг маань найман хувь. Тухайн компани зээлээ төлөхгүй бол манай банк үүнээс үл хамааран найман тэрбум төгрөгийг жилдээ хүүнд нь гадагш төлж байгаа гэсэн үг.

Банк тэгэхээр алдагдалгүй ажиллахын тулд энэ найман тэрбум төгрөгийг бусад зээлдэгчдийн санхүүгийн өртөг дээр нэмж хүүг нь өсгөж явахаас өөр аргагүй болно.

Иймэрхүү байдалд хүрээд байдаг учраас бид шүүх дээр байгаа 25 зээлдэгчийн мэдээллийг олон нийтэд ил болгосон. Хөгжлийн банкны ил тод нээлттэй ажиллах зарчмын хүрээнд хуульд энэ тухай заасан байдаг. Бид дотроо чанаргүй актив барагдуулах журмын хүрээнд бүх зээлийг нэг бүрчлэн судлаад процессын дагуу хяналт шалгалт хийгээд үнэхээр болохгүй бол шүүхэд өгдөг.

Олон нийтэд зарлагдаагүй байгаа бусад зээлдэгчдийг өрөө төлүүлэх тал дээр шүүхийн бус аргаар ажиллаж байна. Чанаргүй зээлдэгчид яаралтай өрөө төлөх шаардлагатай байна.

- Хэрэв төлж чадахгүй бол төрд өр үүснэ гэсэн үг биз дээ?

- Манай банк төрийн өмнөөс гаднаас зээлийн эх үүсвэр босгосон. Үүнийгээ эргүүлээд төлж чадахгүйд хүрэх юм бол тэр өр нь төрийн нуруун дээр унана.

Өөрөөр хэлбэл, ирэх жилийн 800 сая ам.доллароо төлж чадахгүйд хүрвэл Засгийн газар төлөхөөс өөр аргагүй болж байгаа юм.

- Засгийн газар төлнө гэхээр татвар төлөгчдийн мөнгө урсана. Нийгэм бухимдалтай байгаа. Зээл авсан хүмүүс төрд өндөр албан тушаал хашиж байсан болон эрх мэдэлтнүүд байна. Шүүхээр явахад зээлээ төлүүлэх боломжгүй юм уу?

- Энэ бол их эргэлзээтэй асуудал болоод байгаа юм.

Яагаад гэвэл манай нийт актив 3.2 их наяд төгрөг. Гэтэл үүний дөрөвний нэг нь ямар нэгэн бодитой барьцаагаар баталгаажаагүй байж таарсан.

Тухайлбал, ирээдүйд бий болох орлого, дансны орлого, эргэлтийн хөрөнгийн бараа материал зэргийг барьцаалсан кэйсүүд байна. Үүнийг хурааж аваад зээл төлүүлэх боломжгүй. Барьцаа маань хангагдахгүй эрсдэл бий болчхоод байна. Хуулиараа Шүүхийн шийдвэр гарсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ажиллах ёстой. Ингэснээр өрөө төлөхгүй байгаа зээлдэгчдийг төлүүлдэг процесс явуулна л даа.

- Жирийн иргэд банкнаас 40 сая төгрөгийн зээл авахдаа хоёр дахин их хөрөнгө барьцаалдаг. Өндөр хүүтэй авсан зээлээ нугалж төлдөг. Гэтэл Хөгжлийн банкнаас авсан дөрвөн зээл тутмын нэг нь барьцаагүй болж таарч байна уу. Хөгжлийн банкийг хэн удирдаж байх үед хэдэн төгрөгийн зээл гарсныг та хэлж өгөхгүй юү?

- Хөгжлийн банк 2011 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Надаас өмнө гүйцэтгэх захирлаар таван хүн ажилласан. Хамгийн эхний захирал Ким Жан Жингийн үед 294 тэрбум төгрөгийн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн зээл гарсан байна. Энэ нь Монголбанкны шалгалтаар чанаргүй зээлийн активт орсон.

ирээдүйд бий болох орлого, дансны орлого, эргэлтийн хөрөнгийн бараа материал зэргийг барьцаалсан кэйсүүд байна

Дараагийн гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат гэдэг хүн томилогдсон.Түүнийг ажиллаж байх хугацаанд нийтдээ 960 тэрбум төгрөгийн чанаргүй актив Монголбанкны шалгалтаар тогтоогдсон.

Дараа нь Б.Батбаяр захирлын үед 487 тэрбумын, Г.Амартүвшин захирлын үед 33 тэрбумын чанаргүй зээл үүссэн.

Нийт 1.7 их наяд төгрөгийн чанаргүй актив. Нэмээд 200 тэрбум төгрөгийн эргэлзээтэй зээл байна. Энэ нь чанаргүй болж мэдэх зээл гэсэн үг.

- Эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс анхнаасаа зээлээ төлөх бодолгүй авдаг юм биш үү. Тэдэнтэй уулзаж үзсэн үү. Юу гэж тайлбарлаж байх юм?

- Бид 3.2 их наяд төгрөгийн зээлийн актив дээрээ анализ хийж байгаа. Шүүхийн процессоор явахаар маш их хугацаа алдаад, эх үүсвэрийн зардал гардаг. Тэгэхээр аль болох шүүхийн бус журмаар шийдэх гэж нэлээд үзлээ. Буцаагаад газар дээр нь шалгалт хийхээр нэлээд зөрчил гарч байна л даа. Зээлээ зориулалт бусаар ашигласан байх жишээтэй.

Зарим нь бүр шуудхан зээлээ төлөхгүй гэж хэлж байна. Нэг хэсэг нь цар тахалтай холбож байна. Энэ чанаргүй актив маань зөвхөн ковидоос болж үүсчхээгүй. Олон жилийн хуримтлагдсан өр шүү дээ. Одоо үүнийгээ цэгцэлж авахгүй бол Хөгжлийн банк маань төрийн өр дээр давхар дарамт үүсгэх гээд байна. Одоо хууль хүчний байгууллагатай хамтарч байж асуудлыг шийдэхээс өөр гарцгүй гэж харж байна.

- Өнгөрсөн долоо хоногт болсон ээлжит бус чуулган дээр Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцсэн. АТГ-аас өгсөн мэдээллээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатыг тус банканд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж шүүхээс гэм буруутайд тооцсон байна лээ. Ер нь хуучин удирдлагуудад хариуцлага тооцох механизм бий юү?

- Хөгжлийн банк багийн удирдлагаар ажилладаг онцлогтой. Гүйцэтгэх захирал нь дангаараа шийдвэр гаргадаггүй. Зээлийн удирдлагын хороонд тухайн үеийн менежментийн баг нь сууж байгаад гараа өргөөд санал хураагаад шийддэг. Тэр шийдэгдсэн асуудал нь ТУЗ дээр эцсийн байдлаар шийдэгддэг. Энэ бол нэг хүний асуудал биш, хамтын шийдвэр гэдгийг хэлмээр байна.

Тэгээд ч банк бол мэргэжлийн байгууллага байх ёстой. Бид ямарваа нэгэн хувь хүнд хариуцлага тооцох асуудлыг тусдаа хууль журмаараа цагдаа АТГ шалгаад тэндээсээ үндэслэлтэй гэж үзэх юм бол прокурор шүүхээрээ явах ёстой.

Бидний хувьд шаардлагатай мэдээ мэдээллийг гаргаж өгөөд явдаг. Миний санаж байгаагаар бидэнд мэдэгдэж байгаа арав гаруй хэрэг цагдаа болон АТГ дээр шалгагдаж байгаа. Бид холбогдох мэдээллийг нь өгөөд явж байна. АТГ-аас чанаргүй актив дээр дүн шинжилгээ хийе гээд албан бичиг ирсэн. Энэ дагуу энэ бүх чанаргүй зээлүүдийн материалуудыг өгсөн.

- Хөгжлийн банкийг анх удирдаж байсан Солонгосын менежменттэй үед зээлийн босго өндөр байсан гэх юм билээ. Тавьж байгаа шаардлага, өгч буй зээлийн хэмжээ нь хүртэл чанга байсан гэж яригдах боллоо. Гэтэл монголчууд үргэлжлүүлж аваад хоноцын сэтгэлээр хандаж, нөхцөл байдлыг дордуулчихсан юм биш үү?

- Өнөөдрийн нөхцөл байдлыг хувь хүн нь сайн, муу ажилласан гэж ярихаас илүү системийн шинж чанар, алсын хараагүй байдлаас үүссэн гэж би хувьдаа харж байгаа. Зарим чанар нь муудсан зээлүүдийн тухайд хэлэхэд төрийн өмчит компаниудад Засгийн газрын тогтоолоор олгочихсон байна.

Тогтоол гарангуут Хөгжлийн банк гэрээ байгуулаад зээлийг нь олгочихдог. Гэтэл тухайн зээлийнх нь нөхцөлийг өөрчлөх шийдвэрүүд засаг дээр араас нь гараад ирдэг. Алдагдлыг нь банк хүлээдэг. Нөгөө төрийн өмчит компаниуд тэр схемээрээ зээлээ эргэн төлж чадахгүй болсон байх жишээний. Энэ бол системийн доголдол.

Тэгвэл алсын хараагүй байна гэдэг нь гаднаас "Чингис", "Самурай" бонд гэх мэт их хэмжээний хөрөнгийн эх үүсвэр төвлөрүүлээд зөрүүлээд хийх төсөл байдаггүй. Чанаргүй болсон зээлийн листээс харахад хоёр, гурван тэрбумын зээлүүд олон байгаа.

Банк үйлдвэрлэгч биш. Харин зөв төслийг санхүүжүүлж, хяналтаа тавих ёстой. Энэ төсөл нь Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулахуйц гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйл бий болгож байна уу гэдэгт. Харамсалтай нь зээл дундаасаа гэнэт төлөгдөхөө болиод явдаг. Очоод барьцаагаа хураая гэхээр шүүх хэрэгтэй болно.

Шүүхийн процессоор яваад цаг алдаж байх хооронд баригдаад явж байсан төслийн үнэ цэн буурдаг. Таван жилийн дараа үйл ажиллагааг нь ашигтай ажиллуулж чадах уу гэдэг асуудал үүснэ. Энэ мэт чанаргүй активын олон кэйс байна.

- Хөгжлийн банканд эрсдэлийн сан бий бил үү?

- Хөгжлийн банк өөрөө активаа чанартай, чанаргүй гэж ангилж байсан юм билээ. Чанаргүй актив дээрээ эрсдэлийн сан үүсгээд явж байсан гэсэн. Сая Монголбанкны шалгалт ирээд "Та нарын чанартай гээд байгаа актив чинь чанаргүй байна.

Хуулиараа үүн дээрээ эрсдэлийн сан байгуул" гэж байна л даа. Хэрэв бид эрсдэлийн сан байгуулбал цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихно. Энэ тал дээр төв банктай ярилцаж байна. Зээлээ төлөхгүй байгаа компаниудтай уулзаж ярилцъя гэж байгаа юм. Мэдээж бид эргэн төлөлтөө хэвийн авчих юм бол эрсдэлийн сан байгуулах шаардлагагүй болно.

Нөгөө талдаа ирэх жилийн бондын эргэн төлөлтүүд дээрээ харьцангуй санаа зоволтгүй болно. Бас Засгийн газраас хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх томоохон боломж бүрдэнэ. Манай банк арван жилийн хугацаанд гадаадын олон банк санхүүгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, амжилттай бонд босгосон түүхтэй.

Гэтэл нийт активын талаас илүү нь чанаргүй болсон ийм банктай гадны ямар ч байгууллага хамтрах үндэслэлгүй болчхоод байна. Тэгэхээр бид гаднаас хөрөнгө босгож чадахгүй. Энд нь чанаргүй зээлдэгчид мөнгөө төлдөггүй. Гэтэл өмнөх босгосон хөрөнгийн хүү нь гүйгээд байдаг.

- Ийм асуудлыг олон улсад яаж шийддэг юм бол. Ямар гарц байна?

- Өр төлбөрийг барагдуулахын тулд шүүхийн бус журмаар илүү онцгой эрх мэдэлтэйгээр ажилладаг тусдаа хуулийн этгээд байгуулах ёстой юм байна гэж бидний зүгээс санал дэвшүүлж байгаа. Олон улс оронд хэрэгжиж байсан туршлага юм билээ. Хамгийн амжилттай хэрэгжсэн кэйс гэвэл манай урд хөрш байна.

Хятад улсад 1999 онд төрийн өмчит дөрвөн том банкан дээр нь чанаргүй зээл 40 хувь гарчихсан байхад нь актив удирдлагын компани гэж байгуулсан. Тэр нь муу зээлдэгчидтэй шүүхийн бус замаар ажиллаад өр төлбөрийг нь төлүүлж, улсыг хохиролгүй болгож байсан. Үүний хүчинд нөгөө дөрвөн төрийн өмчит банк нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явах боломжтой болсон.

Тэгэхээр бид иргэний арван сая төгрөгийн хэргийг Хөгжлийн банкны 100 тэрбум төгрөгийн хэрэгтэй адилтган авч үзэж шүүхээр явах шаардлагагүй юм байна. Төрийг хохиролгүй болгох процессыг арай өөр шугамаар шийдэх ёстой.

- Хөгжлийн банк цаашид яаж ажиллах ёстой вэ?

- Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас 20 багц төсөл арга хэмжээг баталсан шүү дээ. Улсын хөгжилд хувь нэмэр оруулах төслийг зөв бүтэц схемтэйгээр санхүүжүүлэх ёстой. Нөгөө талдаа манай банкны дүрмийн өөрчлөлт хийгдээд Экзим банк болсон байгаа. Бид экспортыг дэмжинэ.

Экспортыг дэмжинэ гэхээрээ зүгээр үйлдвэрүүдэд очоод зээл олгоод байж болохгүй. Арилжааны банкны олгож чадах тийм зээл рүү орж болохгүй шүү дээ. Харин экспортын нийлүүлэлтийн сүлжээ гэж ярьдаг. Энэ шугаман дээр нь хаана гацаа үүсээд байна вэ, түүн дээр нь зөв онилж санхүүжилт хийх ёстой.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ТЭНЭГЛЭЛ
13
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
59 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ok88 [66.181.177.206] 2022/2/3
Manduul zorigtoi ajillaj bna zov! Odoo harin zadag zorigtoihon ajillah heregtei. Naad zeelsen mongonuud chin huviraad bj l bh ystoi, araas ni sain moshgih heregtei. Hugjliin zeel bol niit terbum terbumaar n olgohoos iluutei shat daraatai uil ajillagaand ni hyanalt tavij nyabo shig jijig jijgeer olgoh n zuitei yum bna do, tusdaa heltes baiguulaad hynalttaigaar olgodog.
1 | 0 Хариулах
Зочин [103.26.195.161] 2022/2/2
Анхнаасаа төлөгдөхгүй гэдгийг нь мэдэж байж олгочихсон баыхоо. Одоо нэгэнт төлөх ёстой, засгийн гхзар өол талөхгшй.Учир нь тнгвэл хрд түмэн босно. Иймд засгиын газар ёмтой төрий төмөо нүүрээ харужож байгахд Анандбузар байна уу, Гарамгайхулгайч өайна уу, хэа ч байсан хуьийн хөрөнгийг нь хурааж, жоохон ч гэсэн хэсгийг нь төлүүлэх ажлаа эртхэн эхэлбэл яасан юм бэ.
1 | 0 Хариулах
Зочин [124.158.69.121] 2022/2/1
Хөгжлийн банкаар зээл өгдөгөө болих хэрэгтэй улс төрчид уих гишүүд олигархуудад зориулсан банк бнаа улс орныг хөгжүүлэх биш улам доройтуулдаг дампуулдаг газрыг татан буулгах хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.12] 2022/1/31
Ene mungu ideh heregsliig tatan buulgaval taarna
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.45] 2022/1/31
Хөгжлийн банкийг татан буулгах хэрэгтэй... луйвар цаашдаа үргэлэх нь тодорхой бна
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.166] 2022/1/31
Аваачаад эхнээс нь буруутай хүмүүсийг нь өчиггүй буудчих. Тэгэхээр төлөөд эхэлнэ.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.72.188] 2022/1/31
Мөнгө мөртэй гэдэг биз дээ. Хаашаа л алга болв гэж. Бүх хөрөнгийг нь хураа. Шоронд хий. Төлбөрөө дууссаны дараа л гарга. Урд хөрш бол шууд л буудчихна даа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.134] 2022/1/31
Shuud tuluhgui gej helj bgaa humuusiin nersiig zarlaval yaasiin?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.41] 2022/1/31
Шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээр гацаад байгаа тул тэр Онцгой эрхийг нь олгож байгаад өрийг нь төлүүлээч ээ.Банкныхан зарлаад шүүхэд өгөөд байдаг.Шүүх нь дараад хугацаа хожоод хүү мөнгө ч бодогдож болохгүй Банк хохироод байна .
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.17, 147.161.192.105] 2022/1/31
ХӨГЖЛИЙН БАНКИЙГ МАН Ч ТОНОСОН. АН Ч ТОНОСОН. АВ АДИЛХАН. МАН БҮР УЛААН ЦАЙМ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫГ НЬ ГАРЫН БЭЭЛИЙ ШИГ СОЛЬЖ БАЙГААД ХӨШИГНИЙ АРД ИДЭЖ ТОНОДОГ. ЗЭЭЛ АВСАН Н О В Ш НУУД БҮГД УЛС ТӨРД БАЙГАА УЧРААС НААД ЗЭЭЛ ЧИНЬ ТӨЛӨГДӨХГҮЙ БАЙГАА ЮМ. ТУСГАЙ ШҮҮХ БАЙГУУЛЖ ӨГӨӨД ӨР ТӨЛӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ БАЙДАЛД ОРУУЛЖ ДАРАМТАЛЖ ЧАНГАЛЖ БАЙЖ Л ХЭДЭН ТӨГРӨГ, ЭСВЭЛ ХӨРӨНГӨ САЛГАХ БАЙХ. ТИЙМ ШИЙДВЭРИЙГ НААД УИХ, ЗАСГИЙН ГАЗАР ЧИНЬ ГАРГАЖ ӨГӨХГҮЙ. ТЭГЭЭД АЖЛАА МУУ ХИЙСЭН ГЭЭД МАНДУУЛ МЭТ НЬ БАС Л БУРУУДНА. ХӨГЖЛИЙН БАНК БОЛ ДАМПУУРСАН ГАЗАР.
2 | 0 Хариулах
зочин [59.153.86.103] 2022/1/31
1937 оных шиг онц бүрэн эрхт комисс байгуулаад шийд .харин алж хороож болохгүй өрийн шоронд хийгээд өрийг нь төлж дуустал хүнд хүчир ажилд зүтгүүл бүх хөрөнгийг нь хураа .албан тушаал өндөр байх үедээ луйвар хийж улсад хохирол учруулсан бол улам хүндрүүлэн ялла тэгж байж улс оронд чинь шудрага үнэн тэгтэж хөгжиж цэцэглэнэ .
4 | 0 Хариулах
Зочин [66.181.180.161] 2022/1/31
Урдах нөхдүүд хахуул аваад барьцаагүй зээл өгөөд байсан нөхдүүдийг хурдан шалгаад Эрэл гэх мэт юмнуудын хөрөнгийг хураагаач.
1 | 0 Хариулах
Зочин [217.138.194.54] 2022/1/31
МУНДАГ ЗОРИГТОЙ ЗАЛУУ, НАМЫН ЦҮНХ БАРИГЧДААР ӨРИЙГ НЬ ТӨЛҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИГТОЙ ЗҮТГЭЖ БАЙГААГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ!
4 | 1 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/1/31
Naadah chin "bank" bishee. Bugdene deer ni hereg uuseg. Iim "bank" baisnaas baigaagui hereg. Naad hulgaichuudad aldsan mongiig chin tolj baidag mongo baihgui.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.67.190] 2022/1/31
Зөвхөн том зээлүүдээс гадна жижиг зээлүүдийг ч шалгах нь зөв. Тэд үйлдвэрлэл явуулж ажил олгогч болох биш зүгээр үрэн таран хийж тансаглаад л дуусгадаг нь олон. Тэтэл тооныхоо олноор их хөрөнгө үрэгдүүлсэн байдаг. Цэгцлэхгүй бол улс оронд сөнөх аюул ч нүүрлэх байх шүү.
3 | 0 Хариулах
Коффи Аннан [192.82.87.5] 2022/1/31
Энэ чадваргүй Мандуулыг зайлуулаач...Даравгар харыг өр барагдуулах албаны даргаар тавьчвал гэрт нь орж бааж байгаад олоод ирэх байх шүү
3 | 5 Хариулах
Зочин [202.55.188.82] 2022/1/31
Даравгар хар gej hen yum?
0 | 0 Хариулах
Зочин [217.138.194.54] 2022/1/31
ХАРИН Ч ЧАДВАРТАЙ ЗОРИГТОЙ УДИРДЛАГА ТУЛДАА БАНКАА БОСГОХ ГЭЭД ЯВЖ БАЙНА ШД ӨМНӨХ АВИЛГАЧИД НЬ ДАМПУУРУУЛЖ ХАЯСАН БАЙНА БИЧИГ ҮСЭГ ТАЙЛАГДААГҮЙ ЦУС ОЙРТОЛТТОЙ ДҮНХҮҮ МИНЬ,
6 | 0 Хариулах
ЗОЧИ [192.82.76.133] 2022/1/31
МАНГАСУУД ӨРӨӨ ТӨЛ БҮГДЭД НЬ ХИЛИЙН ХОРИГ ТАВЬ!
3 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2022/1/31
SHAME ON US
1 | 0 Хариулах
Зочин [202.179.25.249] 2022/1/31
банк ч болдоо чааваас даа гэж хайран мөнгө хайран бидний татварын мөнгө, луйварчдыг яагаад зүгээр явуулаад байгаам бээ
1 | 0 Хариулах
zochin [64.119.26.64] 2022/1/31
УЛСЫН ТӨСВӨӨС ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ ХУЛГАЙЛДАГ МАН Л БУРУУТАЙ
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.68] 2022/1/31
МАК монполиметэд өгсөн нь сайн зээл болсон.Эрэл Хөтөл эд нар худлаа үнэн нэг барилга бариад ихэнхийг нь идсэн.Алтай констракшны Монгол драй милк гэхэд ганц ч аймагт юм бариагүй.Банкны удирдлагууд нь хогнууд байж дээ.
5 | 0 Хариулах
инээдтэй [192.82.67.221] 2022/1/31
ЗЭЭЛ авсан, зээл зуучилсан хүмүүсийг нэрлэх ёстой. ХӨГЖЛИЙН банкны найдваргүй зээлдэгч гэсэн ЭРДЭНЭТ ЛАЙТЫН нэрийг АТГ т яагаад явуулаагүй юм вэ? ЭНД Д. ГАНБОЛД, Дамбаочир гэх УИХ ын хуучин гишүүдийн дүү, ах нар нэрлэгдэж байсан. ЯАГААД нуух болов???
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.253] 2022/1/31
муулаад байсан монруд мак монполимелитын зээл болж байгаа юм байна гэж ойлголоо цементиин үйлдвэр маш сайн урдаас цемент авахгүй сайн зөв зориулалтынх юм баына
1 | 0 Хариулах
Зочин [192.82.82.174] 2022/1/31
Хөг-банк бол банк биш зүгээр л өг гэж загнаад өгүүлээд б.сан нэг гөлөг бий....
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.82] 2022/1/31
МАНгас л идсэн байна шд. Тэгэхээр яг Капитал банкны хэрэг шиг замхрах юм байна. Дараагын МАНгас-ын идэш болж дампуурах банк бол Терийн банк байх нь.
7 | 0 Хариулах
😆 [103.242.47.42] 2022/1/31
МАН, АН намаар хамгаалагдсан хулгайчууд, Алтанхуягийн бөгс долоогч мөнхбат мэтийн гарууд чихийг минь огтлоод аваа гээд хэвтчихээ мэдэх байлгүй сураагүй юм биш
1 | 0 Хариулах
Зочин [203.23.49.170] 2022/1/31
Арилжааны банкуудаасаа илүү зээлийн менежмент муу юмаа. Арай ч дээ.
2 | 0 Хариулах
зочин [66.181.161.69] 2022/1/31
Хулгайч,луйварчингуудаасаа мөнгөө буцааж аваач
3 | 0 Хариулах
Зочин [66.181.164.135] 2022/1/31
Hariutslaga 00
2 | 0 Хариулах
Зочин [202.55.183.108] 2022/1/31
Балганы Батбаяр гэж хүйтэн харцтай залуу энэ банкийг дампууруулсан, Миеэгийн гар хөл. Бусад захирлууд ч гэсэн адил бүгдийг нь шалгах хэрэгтэй.
6 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/1/31
чөмгийг нь хага ташаад зээлээ эргүүлэн ав даа.
3 | 0 Хариулах
УИХ-ын гишүүн [202.9.46.59] 2022/1/31
Чимидийн Хүрэлбаатар 2017 онд Сангийн сайд байхдаа Ц.Баатарсайханы “Таванбогд” трейд компаниараа дамжуулан хувь эзэмшдэг Говь, Гоёо үйлдвэрүүд болон Хаан банкинд зээл өгч эхэлсэн. 2017-2020 оны хооронд Хөгжлийн банк Говь компанид 7 удаагийн зээлээр 149,771,920,000 төгрөг олгожээ. Мөн Говь компанийн хувьцаа эзэмшдэг Гоёо компанид 2018.06.05-ны өдөр 30,360,000,000 төгрөгийн зээл олгосон байна. Үүгээр ч зогсохгүй 2017-2021 оны хооронд Ц.Баатарсайхан 40 хувийг нь эзэмшдэг Хаан банкинд Хөгжлийн банкнаас 14 удаагийн зээлээр нийт 122,830,642,065 төгрөг олгосон байна
6 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.183.245] 2022/1/31
НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРНА ГЭГЧЭЭР. ТӨРИЙН НЭРТЭЙ БҮХ Л КОМПАНИ ДАМПУУРДАГ БИЗ ДЭ. ОДОО ГЭНЭТ ХУДЛАА ХУЦАХ ЮМ. ЭНЭ МӨНГӨ АЖИЛ БОЛДОГГҮЙ. ХЭН НЭГ ДАРГЫН МАШИН ХАУС ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШАХАА 10% ЦАВЧАА ЭХНЭР ХҮҮХДИЙН ХАНГАМЖ БОЛООД ДУУСДАГ. ЮМ. МОНГОЛД АЖИЛ ХИЙГЭЭД САЙХАН АМЬДАРНА ГЭДЭГ ҮЛГЭР БОЛСОН. БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУЧУУД НЬ ЭХ ОРНООСОО ЗУГТААЖ БАЙНА.
6 | 0 Хариулах
Зочин [103.26.194.238] 2022/1/31
Mонголчууд алнаа ална юу ч гэхэв дээ.Хөгжлийн банкийг банк болгож өгөөд явсан юмсан Монгол хүн яахаараа ийм нийгмийн хог шаарууд байдаг юм.
3 | 0 Хариулах
Зочин [103.26.194.238] 2022/1/31
Солонгосчууд
0 | 0 Хариулах
Зочин [112.72.2.134] 2022/1/31
Хохирогч дүр эсгэж нтр
2 | 0 Хариулах
Ard [66.181.183.127] 2022/1/31
ulsiin bamkind uchir ih bii. huulichilsan hulgaichuud
2 | 0 Хариулах
I [103.229.123.146] 2022/1/31
Hugiin amisgaanuudiin huringiig ni huraagaach. Yagaad bank dampuuruulchihaad uriig ni ard tumen tuluh eostoi gej
1 | 0 Хариулах
Зочин [122.201.24.211] 2022/1/31
Нэгд чанаргуй зээлийн эздийг бугдийг зарла хоерт зээлээ толохгуй гэж байгаа зунийг нэрлэ гуравт манай прокурор шуух тус болж чадпхгуй дэндуу хошуун хойрго тэд шалгалтын ажлыг удаашруулсаар байгаад улс орноо хундтбайдалд оруулсан Тийм учраас тургэвчилсэн онцгой байдлаар хандаж зээлийг нь толуул Тор буюу зээл шинээр авах иргэдийн нуруун дээр зээлийн хувийг нэмж шийдэж болохгуй
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.243] 2022/1/31
Захирал хийх чадваргүй байна. Хамаг юмаа хэвлэлээр ингээд тоочвол зээлээ буцааж төлөх газар олдох уу ? Дээрээс нь бид шүүхдэх бодолгүй байна. Алдагдлаа бусад зээлдэгчид үүрүүлдэг гэх мэт яривал ... Шүүхдэхээс залхуурч байна. Хугацаа их ордог гээд 1000 төгрөгийн авлагатай мэт ярьж болохгүй. Танай банкинд өөрсдийн хуульчдын баг ажилладаг байх- Тэд чинь мэдээж шүүхийн бус аргаар буюу зээлдэгчтэйгээ ярьж үзээд болохгүй бол ямар ч хугацаа зарцуулсан шүүх рүү өрөө төлөхгүй байгаа зээлдэгчийг шилжүүлэх ёстой. 2. Банкнаас хариуцлагагүй ажилласан бүх БАГИйН хүмүүс болон засгийн газрын тогтоол бичиж гарын үсэг зурсан түүгээр ажилласан бүх хүмүүсийг шүүхэд өгөх ёстой.
3 | 5 Хариулах
зочин [192.82.76.89] 2022/1/31
үгүй л дээ. Харин ч мундаг байна. Хэнээс ч айхгүй асуудлаа нийтэд нээлттэй хэлж байна. Угаасаа манай хууль, шүүхийн процессийн цоорхойг зээлдэгч нар сайн л ашигласан байна. Тэглээ ч найдваргүй, чанаргүй зээлийн зардлыг бусад хэвийн зээлдэгч нар үүрдэг л юм л даа. Дээр нь нэмээд барьцаа хөрөнгөгүй зээлийг шүүх рүү шилжүүлээд юу ч олж долоох юм ер нь
5 | 1 Хариулах
Зочин [202.179.21.243] 2022/1/31
Шүүхдэхгүй гэж зарлахаар ямар тэнэг нь зээлээ буцааж өгөх вэ ? Шалтаг тоолоод л сууна. Банк ийм тохиолдолд маш мундаг хуулийн баг ажиллуулаад олоод авчихдаг. Тэгж чадахгүй байна. Энэ тийм хэцүү биш. Шоронд оруул л даа долоох юмгүй бол. Хүний 1 сая мөнгө хулгайлсан хүн шоронд өнөөдөр сууж байна. Эргүүлж төлж чадах чадваргүй учраас.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.243] 2022/1/31
Бодлогогүй тэнэг байна. банкны захирлаар арай ахимаг насны хүмүүс ажиллуулах хэрэгтэй.
0 | 1 Хариулах
Зочин [202.179.21.243] 2022/1/31
Би зээлдэгч бол үүнийг уншаад мушилзаад тайван сууна ! Баярлалаа гээд.
0 | 0 Хариулах
bi [124.158.90.46] 2022/1/31
Хөгжлийн банкны зээл дээр 3 шүүх дамжуулалгүй маш хурдан арга хэмжээ аваа. Энэн дээр ЗГ тусгай хэсэг байгуулаад зээл авсан нөхдүүдтэй шууд уулзаж хөрөнгийг нь хураах, дансыг нь хаах, өөрсдийг нь барьж хорих зэргээр маш хурдан арга хэмжээ авбал дараа жил хүртэл зай байна.
4 | 0 Хариулах
zochin [64.119.26.64] 2022/1/31
Хассуурийн Ганхуяг, Г.Дамдинням, шарк Амартүвшин мэтийн хувалзнуудыг шалгаач
6 | 2 Хариулах
Коффи Аннан [192.82.87.5] 2022/1/31
Фсдакууд Энержи Ресурс дээр хөрс хуулалт хийхээ зогсоо
0 | 0 Хариулах
irgen [66.181.177.44] 2022/1/31
MAN AN oorsdoi l buruutai ugaasaa gajuudaltai eruul bus bdal daamjirsaar
2 | 0 Хариулах
Татан буулга [202.9.40.86] 2022/1/31
Татан буулгаад хөрөнгийг нь хурааж ав.
2 | 0 Хариулах
irgen [66.181.177.44] 2022/1/31
MAN n oorsdiihon tomilgoni humuus ajiilaj bgaa shde. zeeldegch n Nam uls toriin alban tushal n nuhuduud bdg bh
1 | 0 Хариулах
Irgen [192.82.68.71] 2022/1/31
2021 оны 08 сарын 3 нд энэ залуу томилогдсон яагаад одоо бүтэн жил гаран ажиллачихаад ингэж ярих болов муу ажилласан уу үнэхээр ажиллах арга байгаагүй юу, уг нь ажилдаа орсон өдрөө ийм мэдэгднл хийж байсан боо овоо залуу гэх байлаа, өдийд дуугарч байгааг бодвол бөгс долоогчоос цаашгүй юм
6 | 4 Хариулах
зочин [192.82.76.89] 2022/1/31
эхлээд асуудлуудаа ойлгоно, шийдэх гэж үзнэ. Тэгээд болохгүй болоод зарлаж байна. Чи ажилд орсон өдрөө ямар асуудал байгааг олж мэдлээ юу???
1 | 1 Хариулах
Зочин [202.179.21.243] 2022/1/31
Үүнийг бол ажилд орсон өдрөө л харах мэдэх боломжтой байх. 5 минут ч зарцуулагдахгүй. Хэдэн тоо л харна.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.183.245] 2022/1/31
МОНГОЛ УЛСЫГ ТӨР НЬ ДАМПУУРУУЛЖ БАЙНА. ХАЛАМЖ ХУЛГАЙ ХОЁР УТГАА АЛДСАН. ТӨГРӨГ НЬ ЦААС БОЛОХ НЬ АРГАГҮЙ.АЖИЛ ХИЙГЭЭД САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ АЛГА.
7 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.183.245] 2022/1/31
ТӨР АРЫГ НЬ ДААНА ГЭЭД ЗЭЭЛ БАРУУН СОЛГОЙГҮЙ ЦАЦСАН БАЙНА ЛЭЭ. ТӨРИЙН НЭРИЙН ДОР ХУЛГАЙ ХИЙЖ БАЙНА ДА. ЯАГААД ТӨР ЭНЭ БҮХ ЗЭЭЛИЙГ ХАРИУЦАХ ЁСТОЙ ЮМ БЭ. ЯАГААД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЭНГЭЖ ДЭЭРЭМДДЭГ ЮМ БЭ. ТӨГРӨГ ӨДРӨӨС ӨДӨРТ ЦААС БОЛЖ БАЙНА. ХАЛАМЖ ХУЛГАЙ УТГАА АЛДЛАА. АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРДӨЖ БАЙГАА ЗАЛУУСЫН ХАМАГ ЗАЛУУ НАС ХИЙ ДЭМИЙ ӨНГӨРЧ БАЙНА. ЭХ ОРОНДОО САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ АЛГА БОЛЧЛОО.
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.59] 2022/1/31
DAMPUURAAA
4 | 1 Хариулах
Зочин [180.120.27.181] 2022/1/31
Ллруудыг хөрөнгийг нь хураагаачээ
6 | 0 Хариулах