МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тус намын даргын ахлах зөвлөх Ё.Отгонбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээллийг өөрийн твиттер хуудсандаа нийтэлжээ.
Тэрбээр "МАН ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцох бодлогынхоо дагуу Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө.
МАН хүний эрхийг дээдэлсэн, авлигын эсрэг тэмцдэг дэвшилтэт нам байх болно" хэмээн бичсэн байна.
Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн, Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр нэр бүхий сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг цахимаар заналхийлсэн тул өнөөдөр хэвлэлийнхэн мэдээлэл хийсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!