"Мандчирын наран" ТББ-аас санаачлан Богд хаан ордон музейтэй хамтран "Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ.
Үзэсгэлэн дөрөв дэх удаагаа үзэгчдийн мэлмийд хүрч буй нь энэ бөгөөд нэгдүгээр сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Сонирхуулахад, үзэсгэлэнгийн хойморт энэ удаад Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн эх зургаар, гэргий Я.Люня нь урласан зээгт наамал бурхад заларчээ. Мөн үзэсгэлэнд 19 дүгээр зууны сүүл, 20 дугаар зууны эхэн үеийн зээгт наамал бурхад, таван өнгийн утастай зоосон ширээний сүлжмэл бүхий дамрын манжлага гэх мэт хааны ордны уран нарийн хийцтэй бүтээлүүд дэлгэгдэж байна.
Ташрамд дурдахад, XVII жарны Цагаагчин үхэр жилийн Хаан, Хатан бүтээлийн эзэд энэ сарын 28-нд тодорно.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!