Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эмнэлэгт хэвтсэн, гэрийн хяналтад байгаа иргэдийн тоо өмнөх хоногоос 4,793-аар өссөн ч ЭМЯ нийт 2,010 тохиолдол бүртгэгдсэн хэмээн зарлав

Г.Номин, iKon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

ЭМЯ-наас өдөр коронавируст халдварын талаар мэдээлэл өгөхдөө PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлын тоог зарлаж байгаа. Өнөөдөр гэхэд 2,010 тохиолдол бүртгэгдсэн талаарх тоон мэдээллийг өгсөн.

Тус яамнаас зарлаж буй бусад тоон мэдээллийг харвал, сүүлийн 24 цагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо өмнөх өдрөөсөө 499, гэрийн хяналтад байгаа иргэдийн тоо 4,294-өөр тус тус нэмэгджээ. Энэ нь халдварын тоо өмнөх өдрөөсөө 4,793-аар өссөн ч ЭМЯ РCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудыг л зарласан гэсэн үг юм.

2022 оны нэгдүгээр сарын 13, 14-нд ЭМЯ-наас танилцуулсан статистик:

Эрүүл мэндийн яам 2021 оны есдүгээр сараас зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй.

Тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр Омикрон хувилбар нийт халдварын 70 орчим хувийг эзэлж байгаа. Түүнчлэн халдварын дийлэнх тохиолдолд эмнэл зүйн шинж тэмдэг хөнгөн тул гэрийн хяналтад эмчлэгдэх боломжтой бөгөөд 12-оос доош насны хүүхэд, өндөр настнууд, хавсарсан эмгэгтэй болон эмнэл зүйн хүнд, нэн хүнд шинж тэмдэг илэрсэн иргэдийг л эмнэлэгт хэвтүүлнэ хэмээн мэдээлээд байна.