Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Банк хоорондын онлайн гүйлгээний дээд хязгаарыг ₮5 сая болгож нэмжээ

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2022 оны нэгдүгээр сарын 10-н буюу өнөөдрөөс эхлэн банк хоорондын онлайн гүйлгээний дээд хязгаар гурван сая төгрөг байсныг таван сая болгон нэмэгдүүлсэн гэдгийг Монгол банкнаас мэдээллээ. 

Өөрөөр хэлбэл таван сая хүртэлх дүнтэй гүйлгээг 24 цагаар, ямар нэгэн цагийн хязгааргүй, гүйлгээ хийсэн даруйд мөнгө хүлээн авч байгаа иргэний дансанд нь орох (бодит цагийн) зарчмаар дамжуулах аж.