Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад гацсан иргэдийн туулж өнгөрүүлсэн бодит түүхийг өгүүлэх "Эх орондоо л очихсон" баримтат кино нээлтээ хийлээ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын үед харь улсад гацсан иргэд эх орондоо ирэхийн тулд туулж өнгөрүүлсэн түүхийг өгүүлэх “Эх орондоо л очихсон” баримтат кино өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү киног Зөвийг шүгэлдэгч ТББ-ын санаачилгаар “Zoljargal and Son” продакшн бүтээсэн юм. 

Кино дөрвөн сар гаруйн хугацаанд бүтсэн бөгөөд цар тахлын эсрэг хэрэгжүүлж байсан шат, шатны байгууллагын тушаал шийдвэрүүд нь гадаад улсад эмчилгээ хийлгэхээр очсон, сургууль төгссөн, ажил хөдөлмөр эрхэлж байгаад эх орондоо ирсэн иргэд болоод ар гэрт нь ямар нөлөө үзүүлж байсныг үзүүлжээ. Гэхдээ энэхүү баримтат киногоороо аливаа тушаал шийдвэр, хэн нэгнийг шүүмжлэх гээгүй бөгөөд иргэдийн туулж өнгөрүүлсэн бодит түүхийг харуулахыг зорьсон гэдгээ уран бүтээлчид нь тодотголоо.

Баримтат киног цаашид олон улсын наадмуудад өрсөлдөх тул олон нийтэд нээлттэйгээр үзүүлэх хугацаа хараахан болоогүй аж.

 
Гэрэл зургийг MPA.mn

БНСУ-д гацсан иргэн Т.Даваасүрэн "Би 2020 оны долдугаар сарын 2-нд эх орондоо ирсэн. Тусгаарлалтад байх хугацаанд нөхөр маань бурхан болж, долдугаар сарын 23-нд тусгаарлалтаас гарсныхаа дараа буяны ажлыг нь хийж байв. БНСУ-д нэг жил дөрвөн сарын хугацаанд нөхрөө эмчлүүлсэн ч эцсийн шатандаа орлоо, эмчилгээ авахааргүй боллоо гэхэд нь эх орондоо ирсэн маань энэ. 21 хоногийн тусгаарлалт нь бидний хувьд харгис хатуу шийдвэр байв. Хүүхдүүдтэйгээ аавыг нь уулзуулмаар байсан ч боломж огт байгаагүй. Тухайн үеийн шийдвэрүүд хүнээ бодсон биш айдаст автсан байсан. Тэр үед өвчин орж ирээгүй байсан шүү дээ. Хүмүүс бүгд шинжилгээ өгөөд ирсэн, ирсэн хойноо шинжилгээ өгөхөд мөн л эрүүл байсан. 

Гэтэл онцгой нөхцөлд байгаа хүмүүсээ бүхий л хамгаалалтыг хийгээд үр хүүхэдтэй нь уулзуулчих юмсан гэж хэн ч хандаагүй. Магадгүй тэр үед нөхөрт маань хамгаалалтын хувцсыг нь өмсүүлээд хүүхдүүдтэй нь уулзуулчихсан бол энэ их гомдол насан туршид үлдэхгүй л байсан байх" гэлээ.

ФОТО: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг