Энэ жил улсын хэмжээнд 67.3 сая толгой мал тоологдлоо.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 4.3 сая адуу, таван сая үхэр, 453.8 мянган тэмээ, 31.1 сая хонь, 26.5 сая ямаа тоологджээ. Өмнөх онтой харьцуулахад хонь, үхэр, адууны тоо толгой өссөн бол ямаа, тэмээнийх буурсан байна.
Хамгийн их малтай аймгийг нэрлэвэл:
Орхон, Сэлэнгэ, Завхан, Баян-Өлгий, Дорноговь, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Увс, Хөвсгөл аймагт малын тоо өмнөх оноос 17.4-440.0 мянгаар өсжээ.
Харин Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатар хот, Төв, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгуудын хувьд малын тоо өмнөх оноос 5.2-712.8 мянгаар буурсан байна.
Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлжээ.
Хамгийн олон малтай сумд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!