Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн болон хувийн ЕБС-уудыг шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон"

А.Намуун, iKon.mn
2021 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчит ерөнхий боловсролын бүх сургуулийн хичээл өнөөдрөөс цахим хэлбэрт шилжиж байна. Ингэснээр арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл зайнаас хичээллээд нэгдүгээр улирлын амралт эхлэх юм.

Харин төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн багачуудын хувьд энэ сарын 20-31-нийг хүртэл 4-5 настнуудыг танхимын сургалтад үргэлжлүүлэн хамруулахаар дөрвөн сайдын хамтарсан тушаалд тусгажээ.

Мөн боловсролын бүх төрлийн байгууллагын ажилтан албан хаагч, багш, сурагчид нэгдсэн шинэ жилийн арга зохион байгуулахгүй байх, сурагчдын улирлын амралтын хугацаанд 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхад чиглэсэн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга, захирал нарт даалгасан бол хувийн хэвшлийнхэнд уриалсан байна.

МСҮТ-ийн оюутны амралтыг арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлүүлж, шалгалтыг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны дотор цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулах аж.

ТУШААЛ: