Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Галт уулын дэлбэрэлт хоёр сарын турш тасралтгүй үргэлжилж байгаа Ла Пальма арлын нөхцөл байдал

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн баруун хойд эргээс холгүй оршдог Испани улсын харьяа Канарын арлуудын нэг Ла Пальма арал галт уулын дэлбэрэлтийн улмаас үнс нурманд дарагдаад байна.

Европын жуулчдын амрах дуртай тус арлын Кумбре Виеха галт уул есдүгээр сарын 19-ний өдөр 50 жилийн дараа анх удаа дэлбэрсэн юм.

Сонирхолтой нь галт уулын дэлбэрэлт өнөөдрийг хүртэл үргэлжилж, халуун лааваар оргилж, үнс нурам тэнгэрт цацсаар байна.

Ла Пальма арал дээр 85,000 орчим хүн оршин суудаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тэдний нэлээд нь арлаас дүрвэж, эд хөрөнгийн ихээхэн хохирол амсжээ.

Кумбре Виеха галт уулын идэвхжил энэ хэвээр үргэлжилбэл сүүлийн 500 жилийн түүхэнд гараагүй үзэгдэл болж тэмдэглэгдэхээр байгааг судлаачид мэдээлсэн байна.

Одоогоор тус арлын Техуяа галт уул 84 өдрийн турш 1,646 удаа дэлбэрсэн нь хамгийн урт идэвхжилд тооцогдож байгаа ажээ.

Есдүгээр сарын 19-нөөс хойш арлуудын захиргаа нийт дөрвөн удаагийн нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулаад байна.

Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар Ла Пальма арлын 2,790 байшин барилга сүйджээ. Арлын 2,800 гаруй акр газар үнс нурманд дарагдаад байна. Үүнээс 1,880 акр нь газар тариалангийн зориулалттай байжээ.

Ла Пальма арлын эдийн засаг аялал жуулчлалаас гадна гадил жимсний экспортоос ихээхэн хамааралтай байдаг юм.

Галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй хохирлын хэмжээг $620-$800 сая гэж албаныхан тооцоолсон байна.

Испани улсын засгийн газар арлын аж амьдралыг сэргээн босгоход зориулж $395 саяыг хуваарилжээ.

 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Associated Press