ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хүннү гүрний үед холбогдох ховор олдворуудыг нийтэд дэлгэлээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Үндэсний түүхийн музейд өнөөдөр "Хүннү - Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн түүхэн олдворууд нь Ноён уулын гурван аманд хийсэн судалгаа, малтлагын үр дүнд гаргаж авсан Хүннү гүрний үед холбогдох нэн ховор эд зүйлс юм.

Түүх сөхвөл, Монголд ажиллаж байсан анхны гадаад хөрөнгө оруулалттай уул уурхайн компани болох "Монгол ор" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн уулын техникч А.Я.Баллод 1912 оны өвөл Ноён уулын Зурамтын аманд алтны судал хайх зорилгоор ухсан туршилтын цооногт эртний булш өртсөнөөр эдгээр олдвор нээгдэж байжээ.

Улмаар 1924 онд Зөвлөлт холбоот улсаас судлаач П.К.Козлов ирж, анх Ноён ууланд судалгаа хийсэн байна. Ингэхдээ Зурамт, Сүжигт, Хужирт гэсэн гурван аманд буй булшуудыг ч тоолжээ. Тухайн үед гурван аманд нийт 212 булшийг бүртгэсэн байдаг. Үүнээс хойш 100 орчим жил дахин судалгаа хийгдээгүй байсан бол 2021 онд ЮНЕСКО-гийн оролцооны хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлийн тооллогыг хийхэд гурван аманд 290 гаруй булш байгааг тогтоосон талаар судлаачид хэллээ. Эдгээрийн 80 орчим нь язгууртны булш юм байна.

Ноён уулын 20 дугаар булш нь язгууртных байх бөгөөд 18 метрийн гүнтэй буюу зургаан давхар байшинтай тэнцэхүйц хэмжээтэй, эд хэрэглэлийг оруулах, шороог гаргах зэрэг зориулалт бүхий үүдэвчтэй байжээ. 18 метрийн гүнд давхар модон бунхан байдаг, үүн дотор модон авс, хэрэглэж байсан хувцас, гоёл чимэглэл, адуу малын тоног хэрэгсэл бүх зүйлийг дагалдуулж тавьсан байна. Мөн дээд хэсэгт сүйх тэргийг нь дагалдуулж үлдээсэн байжээ. Тухайн үед язгууртан, ихэс дээдэс нь нөгөө ертөнцөд очоод эдлэл хэрэглэлүүдээ хэрэглэнэ гэж итгэдэг байсан аж.

Мөн язгууртны булшны дэргэд дагуул булш ч бий юм. Үүнд хамгийн ойрын шадар туслах, хамгаалагчийг дагуулж оршуулсан байх бөгөөд зарц, шивэгчнийг төлөөлүүлэн гэзгийг нь тасалж булшинд хийсэн байдаг тухай судлаач тайлбарласан юм.

Тус үзэсгэлэнд 200 гаруй дэсийн 400 орчим зүйлсийг дэглэн үзүүлж байгаа бөгөөд 2022 оны гуравдугаар сарын 1-н хүртэл Монголын Үндэсний түүхийн музейд гарна.
Фото:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.113.238] 2021/12/1
ухаж гаргасан хийсэн хүмүүс нь тууз хайчилдаг болоосой доо
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.138] 2021/12/1
Бидний өвөг дээдэс хүчирхэг байжээ генетикийн судлалаар одоогийн бидний өвөг дээдэс гэдэг нь батлагдсан
1 | 1 Хариулах
Unicorn [202.179.21.202] 2021/11/30
байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.26] 2021/11/30
Гайхамшигтай үзмэрүүд байна. Монгол орон ч аргагүй л баян юм аа. Алт эрдэнэсээрээ төдийгүй, археологийн дурсгалаараа ч гайхамшигтай баян юм аа.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.185.239] 2021/11/30
ноён уул гээд үхчих гээд байсан 5сая-ууд тэр хараал идсэн уулаа хамгаалаач... ухаад дууслаа шд
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.95] 2021/11/30
Алтайн соёл чин хүннү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.49] 2021/11/30
Тэгээл үзмэр гээл баахан дарга нарын зураг ккк
3 | 0 Хариулах
Зочин [202.131.245.226] 2021/11/30
Ишш залуучууд минь ном унш мэдлэгээ тэл! ядаж гүүглдээд хараач энэ чимэглэл бол ромын эзэнт гүрэнтай манай хүннү гүрэн харилцаатай байсныг шууд нотлох баримт шүү дээ. Грек, ромын бурхдын урлал байна.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.177.20] 2021/11/30
секс баримал хийж байсан юм уу? өнөөдрийн дизайн муутай баримлуудаас л хавьгүй дээр бна
3 | 5 Хариулах
Зочин [188.170.78.74] 2021/11/30
Хүннүчүүд биднээс дээр амьдарч байсан
5 | 1 Хариулах
ter bol [202.55.191.130] 2021/11/30
ertenii grek romiin veiin dursgal bna. manaihtai hudaldaa naimaa hiij baisanii gerch shuu...
5 | 0 Хариулах