Монгол Улсын 21 аймаг нийслэл хоттой, 330 сумын 100 нь улсын чанартай авто зам эсвэл аймгийнхаа төвтэй хатуу хучилттай авто замаар холбогдоод байна. Түүнчлэн хилийн таван боомт нийслэл хоттой авто замаар холбогджээ.
"Эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн авто замын сүлжээг бий болгох зорилтын хүрээнд 2016-2020 онд нийт 2,241.1 км хатуу хучилттай авто зам, 2,727 у/м төмөр бетон гүүрийг барьж улсын ашиглалтад оруулсан.
Энэ онд Монгол Улсын бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, дэд бүтэц сайжирснаар ард иргэд найдвартай, тав тухтай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ төвлөрсөн зах зээлийн газарт хурдан шуурхай, саадгүй хүрэх боломж нээгдэж байна. Дотоод болон гадаадын аялал жуулчлал нэмэгдэж, цаашлаад тухайн бүс орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяр хэллээ.
Өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улсын 112,414 км авто замын сүлжээний 14,918 км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаардаг. Тус сүлжээний 50% нь хатуу хучилттай зам байна.
Сүүлийн найман жилийн хугацаанд 12 аймаг нийслэлтэй авто замаар холбогдсон. Тодруулбал,
Төв аймгийн 12 сум төв болон улсын чанартай хатуу хучилттай замтай холбогдсоноороо бусад аймгаа тэргүүлж байгаа бол 10 сум нь холбогдсон Ховд, есөн сум нь холбогдсон Сэлэнгэ аймаг удаалж байна.
|
Архангай |
1 |
Ихтамир сум |
2 |
Эрдэнэбулган сум /Цэцэрлэг/ |
3 |
Хотонт сум |
4 |
Цэнхэр сум |
5 |
Тариат сум |
6 |
Төвшрүүлэх сум |
7 |
Цахир сум |
|
Баян-Өлгий |
8 |
Өлгий сум |
9 |
Цагааннуур сум |
10 |
Бугат сум |
|
Баянхонгор |
11 |
Баянхонгор сум /аймгийн төв/ |
12 |
Өлзийт сум |
13 |
Бөмбөгөр сум |
14 |
Бууцагаан сум |
|
Булган |
15 |
Булган сум /аймгийн төв/ |
16 |
Рашаант сум |
17 |
Баяннуур сум |
18 |
Хутаг-Өндөр сум |
19 |
Дашинчилэн сум |
20 |
Орхон сум |
|
Говь-Алтай |
21 |
Есөнбулаг сум /аймгийн төв/ |
|
Говьсүмбэр |
22 |
Сүмбэр сум /Чойр/ |
|
Дорноговь |
23 |
Айраг сум |
24 |
Сайншанд сум /аймгийн төв/ |
25 |
Даланжаргалан сум |
26 |
Эрдэнэ сум |
27 |
Өргөн сум |
28 |
Замын-Үүд сум |
|
Дорнод |
29 |
Баянтүмэн сум |
30 |
Булган сум |
31 |
Хөлөнбуйр сум |
32 |
Хэрлэн сум /Чойбалсан/ |
|
Дундговь |
33 |
Сайнцагаан сум /Мандалговь/ |
34 |
Хулд сум |
35 |
Дэлгэрцогт сум |
36 |
Луус сум |
|
Завхан |
37 |
Тосонцэнгэл сум |
38 |
Их-Уул сум |
39 |
Нөмрөг сум |
40 |
Сонгино сум |
41 |
Тэлмэн сум |
42 |
Алдархаан сум |
43 |
Улиастай сум /аймгийн төв/ |
|
Орхон |
44 |
Баян-Өндөр сум /Эрдэнэт/ |
45 |
Жаргалант сум |
|
Өвөрхангай |
46 |
Арвайхээр |
47 |
Хужирт сум |
48 |
Нарийнтээл сум |
49 |
Хархорин сум |
|
Өмнөговь |
50 |
Даланзадгад сум |
51 |
Цогт-Овоо сум |
52 |
Баяндалай сум |
53 |
Цогтцөций сум |
|
Сүхбаатар |
54 |
Баруун-Урт сум |
55 |
Түмэнцогт сум |
56 |
Мөнххаан сум |
|
Сэлэнгэ |
57 |
Алтанбулаг сум |
58 |
Баруунбүрэн сум |
59 |
Баянгол сум |
60 |
Жавхлант сум |
61 |
Орхон сум |
62 |
Сайхан сум |
63 |
Сант сум |
64 |
Ерөө сум |
65 |
Сүхбаатар сум /аймгийн төв/ |
|
Дархан-Уул |
66 |
Дархан |
67 |
Хонгор сум |
68 |
Орхон сум |
|
Төв |
69 |
Баян сум |
70 |
Батсүмбэр сум |
71 |
Баянхангай сум |
72 |
Баянчандмань сум |
73 |
Борнуур сум |
74 |
Жаргалант сум |
75 |
Лүн сум |
76 |
Сүмбэр сум |
77 |
Эрдэнэ сум |
78 |
Эрдэнэсант сум |
79 |
Алтанбулаг сум |
80 |
Зуунмод сум /аймгийн төв/ |
|
Увс |
81 |
Улаангом сум /аймгийн төв/ |
82 |
Наранбулаг сум |
|
Ховд |
83 |
Ховд (Жаргалант) |
84 |
Алтай сум |
85 |
Булган сум |
86 |
Буянт сум |
87 |
Дарви сум |
88 |
Мянгад сум |
89 |
Үенч сум |
90 |
Зэрэг сум |
91 |
Манхан сум |
92 |
Мөст сум |
|
Хөвсгөл |
93 |
Хатгал сум |
94 |
Их-Уул сум |
95 |
Мөрөн сум /аймгийн төв/ |
96 |
Тосонцэнгэл сум |
|
Хэнтий |
97 |
Жаргалтхаан сум |
98 |
Мөрөн сум |
99 |
Хэрлэн сум /Чингис/ |
100 |
Цэнхэрмандал |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|