Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цастай Улаанбаатар

Г.Номин, iKon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, цастай бөгөөд салхи баруун хойноос секундед 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна.

Мөн нутгийн хойд хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хагаст хүчтэй салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулаад буй. 

Арваннэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас/ОЖД/ дулаан, харин нутгийн зүүн хэсгээр буюу Дорнодын нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр ОЖД-ийн орчим байгааг цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Энэ сард хур тунадас ихэнх нутгаар ОЖД-аас бага байх боловч Баян-Өлгийн баруун, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

Сарын хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхи ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байгааг ЦУОШГ-аас анхааруулсан. 

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг