ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Унгарын уран бүтээлчид Монголд кино зураг авалт хийхэд 2 сая орчим ам.доллар зарцуулах тооцоо гарчээ

ikon.mn
2021 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж Соёлын яам

Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскитай уулзлаа. Хатагтай Элчин сайд өөрийн улсын “Mozgo Mozi” компанийн продюсер Корнел Сипоштой хамт ирсэн бөгөөд Монгол Улсад кино зураг авалт хийх асуудлаар Соёлын сайд Ч.Номинтой уулзаж, ярилцжээ.

Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдсанаар гадаадын кино уран бүтээлчид хөнгөлөлттэй виз мэдүүлэх, Монгол Улсад зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан авах боломжтой болсон бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм.

Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэж буй, Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг онцлон харуулсан, монгол уран бүтээлчдийг оролцуулсан, соёл өв уламжлалыг олон улсад эергээр сурталчлан таниулсан бол кино бүтээгчдэд зардлын тодорхой хувийг буцаан олгох юм.

Иймд, Унгар улсын тал манай улсад кино зураг авалтынхаа зарим хэсгийг хийх саналтай байгаа бөгөөд Унгарын Үндэсний кино урлагийн хүрээлэн Унгар-Англи-Монгол гэсэн гурван талт кино төсөлд 3.3 сая орчим ам.долларын санхүүжилтийг хэдийн шийдвэрлэсэн байна. Энэ кино төсөл нь нийт 7.5 сая ам.долларын төсөвтэйгөөс Унгарын тал 4.5 сая ам.доллартой тэнцэх санхүүжилтийг гаргаж байгаа бөгөөд энэ нь манай хоёр улсын соёлын салбарын хамгийн том хамтын ажиллагаа болох юм.

Унгарын кино баг ирэх оны хавар Монголын нутаг дэвсгэрт кино зураг авалтаа хийхээр төлөвлөж, 2 сая орчим ам.доллар нь 100 хувь Монгол Улсад зарцуулагдах тооцоо гарчээ.

Уулзалтын үеэр дээрх кино төслөөс гадна Монгол Улсын Соёлын яам Унгар Улсын Хүний хөгжлийн яам хоорондын кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байгаа асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон байна. 

 

Эх сурвалж: Соёлын яам
 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.33] 2021/11/17
"Монгол Улсад зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан авах"- энэ одоо юу гэсэн үг вэ? Хэний гаргасан санаа вэ? Зардлыг хэн, яаж тооцоолох ч юм билээ? Монголын нутагт зураг авах битгий хэл, ирсэн жуулчид ч гэсэн хэдэн төгрөг зарлагдана. Тэдэнд бас буцааж өгөх үү?
1 | 1 Хариулах
Hh [66.181.160.48] 2021/11/17
Хаагуур намаржсан хүн бэ та? Кино урлагийн хууль гээд л дэлхийгээр нэг юм болсийшд андаа
2 | 0 Хариулах
Zochin [192.82.76.26] 2021/11/17
Соёлын сайдын кино урлагийг дэмжих хууль үнэхээр зөв нүдээ олсон хууль байж.Аргагүй л хөдөлмөрч аавын хүүдээ.Гадаад дотоодын хөрөнгө оруулалт энэ мэтээр татаад байвал ч
2 | 1 Хариулах
Зочин [64.119.22.171] 2021/11/16
Shine xuuliar zurag avLtand zartsuulsan gej tailagnax 2 say dollar-n 40%-g ulsaas butsaan ugux bolj baigaa.
0 | 0 Хариулах
ЭНЭ малнуудад [150.129.141.45] 2021/11/16
Гол нь мөнгө яриад байхын.. киноныхоо утга учирын асуугаачээ.. !! яг яаах гээд байгаам !? юу гархын гээл.!?
3 | 1 Хариулах
АНУ-ын иргэн [66.181.168.131] 2021/11/17
Чиний боовооо сааж байгаа тухай ихэнх хэсэг нь гарах юм билээ.
0 | 0 Хариулах
Би [192.82.72.45] 2021/11/16
Яршигоо олон улсыг саах ковидмонголиа төслөө үргэлжлүүлье. Одоогоор тусламжаар аваад байгаа 685 сая долларын хажууд наа чинь юу ч биш юм байна. Манай дарга нар өдөрт 2 сая доллар буюу 3 тэрбум төгрөг оруулж ирж чадаж байхад канугаар яадын. Өнөөдөр 6 тэрбум, маргааш дахиад 6 тэрбум, нөгөөдөр дахиаад 6 тэрбум гээд 365 хүртэл тоолох гэсэн дуусахгүй нь ээ. "Ухаантай"даа миний дарга нар
0 | 2 Хариулах
Зочин [192.82.92.67] 2021/11/16
Boljiishdee. Ingeed ehneesee tsuvraad bval ch dagaad ym ym hogjine shuu
2 | 1 Хариулах
GG [202.126.88.70] 2021/11/16
tumus said
0 | 1 Хариулах
АНУ-ын иргэн [66.181.168.131] 2021/11/17
Чамайг бол аландааа хавчаад шууд живүүлэх төмс дөө
0 | 0 Хариулах
Зочин [203.23.49.199] 2021/11/16
Гүээ болоодоо
2 | 1 Хариулах