Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Токио-2020 олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагч нарыг шагналаа

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Токио-2020 зуны олимпын наадам болон паралимпын наадамд авьяас чадвар, хурд хүчээ дайчлан амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт төрийн дээд одон медаль гардууллаа.

Энэ үеэр

Хөдөлмөрийн баатар цолоор:

  • Токио-2020 паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ,
  • Токио-2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар энгэрээ мялаав.

Гавьяат дасгалжуулагч цолыг:

  • Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга,
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга,
  • Монголын хүндийн өргөлтийн холбооны ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр нар олголоо.
  • Хүний Гавьяат эмч цолоор,
  • Биеийн тамир спортын хорооны харьяа Спортын анагаах ухааны эрдэм шинжилгээний төвийн их эмч Ш.Болормаа нарт олголоо.

Сүхбаатарын одонгоор:

  • “Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Саиед Моллай,
  • Токио-2020 зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа,
  • Токио-2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчин Ц.Цогтбаатарыг шагнав.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг:

  • Үндэсний шигшээ багийн тамирчин, Пара жүдо бөхийн тамирчин Н.Алтанцэцэг
  • Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батзаяа,
  • Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч З.Буяннэмэх,
  • Паралимпын шигшээ багийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн С.Чинбат,
  • Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзориг,
  • Үндэсний шигээ багийн тамирчин, Пара таеквондогийн тамирчин Х.Энхтуяа нарт олголоо.

Алтангадас одонгоор:

  • Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт,
  • Пауэрлифтингийн холбооны туслах дасгалжуулагч Г.Ган-Эрдэнэ,
  • Ширээний теннисний үндэсний шигшээ багийн тамирчин Э.Лхагвасүрэн,
  • Токио-2020 паралимпын наадмын жүдо бөхийн долдугаар байрын шагналт, үндэсний шигшээ багийн тамирчин А.Мөнхбат,
  • Пауэрлифтингийн тамирчин О.Мөнхбат,
  • Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа,
  • Хүндийн өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл,
  • Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий менежер Б.Энхбаяр,
  • Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн захирал Б.Эрдэнэваанчиг нарыг шагнав.

Хөдөлмөрийн хүндэт медалийг:

  • Ширээний теннисний шигшээ багийн тамирчин Б.Болор-Эрдэнэ,
  • Пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгэ,
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Солонго,
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Хулан,
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхам,
  • Пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Э.Чимиддолгор,
  • Токио-2020 паралимпын наадмын жүдо бөхийн долдугаар байрын шагналт, үндэсний шигшээ багийн тамирчин С.Ядамдорж нарт олголоо.

"Монголын паралимпын түүхэнд хоёр дахь алтан медальтан төрж, Монголоос анх удаа таван шүүгч олимпын наадмыг шүүсэн"

Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ "Токио-2020 зуны олимпын наадам болон паралимпын наадамд эх орноо төлөөлж амжилттай оролцсон Үндэсний шигшээ багийн нийт тамирчид, дасгалжуулагчид, албаны нөхдөд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Энэ удаагийн олимпын наадамд манай улсын 43 тамирчин спортын 10 төрлөөр оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол паралимпын наадамд 11 тамирчин оролцож, нэг аварга төрлөө.

Мөн энэ жил олимп, паралимпын наадамд оролцсон тамирчдын тоо өмнөх дээд амжилтуудыг давсан төдийгүй түүхэнд анх удаа 10 тамирчин медалийн төлөө өрсөлдсөн.

Түүнчлэн Монголын паралимпын түүхэнд хоёр дахь алтан медальтан төрлөө. Анх удаа Монголын таван шүүгч олимпын наадмыг шүүлээ” хэмээн онцолсон юм.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг