ФОТО: Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ой энэ жил тохиож буй.
Энэхүү ойн хүрээнд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөнд өнөөдөр УДЭТ-ын уран бүтээлчид цэцэг өргөлөө.
2016 онд театрын 85 жилийн ойгоор их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн Ш.Гүрбазарын зохиол болох "Жаргаагүй нар" жүжгийг найруулж тавьсан байдаг. Түүнчлэн "Учиртай гурван толгой" жүжиг анх тавигдсан түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн жүжгийн зохиол бэлэн болжээ. Уг жүжгийг Монгол туургатан театр тавихаар бэлтгэл ажилдаа орсон байна.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

