Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Энэ оны эхний 10 сард бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг дүүрэг бүрээр харьцуулав

A.Жаргал
2021 оны 11 сарын 9
iKon.MN

Улаанбаатар хотод гэмт хэргийн гаралт 2021 эхний 10 сарын байдлаар 12,926 болж өмнөх оныхоос 473-аар буурчээ. 

Гэмт хэргийн гаралтыг дүүрэг бүрээр авч үзвэл Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон бүртгэгдсэн байна. Эдгээр хоёр дүүрэг нь Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай хэсгүүд юм. 

График 1: 2021 оны эхний 10 сарын байдлаар гэмт хэрэг гарсан байдал дүүрэг тус бүрээр. 2020 он болон хүн амтай харьцуулав

Харин 10,000 хүнд ногдох үзүүлэлтээр харвал Сүхбаатар дүүрэгт 129 гэмт хэрэг бүртгэгдсэн нь Баянзүрх дүүргийнхээс 30%, Сонгинохайрхан дүүргийнхээс 44%-аар өндөр байна. 

График 2: Гэмт хэрэг гаралт дүүрэг тус бүрээр 10'000 хүнд ногдох

Дүүргүүдэд гарч байгаа гэмт хэргийн гаралтыг төрлөөр нь үзвэл 

  • Баянгол, Баянзүрх дүүрэгт - Залилах
  • Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт - Хүүхдийн эсрэг 
  • Баянзүрх, Хан-Уул дүүрэгт - Хулгайлах
  • Баянгол, Баянзүрх - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргүүд бусад дүүргээс олон гарсан байна. 

График 3: Дүүрэг тус бүрээр гэмт хэрэг гарсан байдал. Төрөл сонгон харах боломжтой

Дэлгэрэнгүй тайлан