Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол бахархлын өдөрт зориулж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр зарлиг гаргаж:

Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй гэсэн байдаг.

Мөн Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай хэмээн зарлиг буулгасан юм.

Гэрэл зургийг MPA.mn