ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хүйсээр үл ялгаварлан боловсрол олгож эхэлсэн Ази тивийн анхны сургуулийн 100 жилийн ой

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардын засгийн газрын 1921 наймдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар сургуулийн танхим байгуулах шийдвэр гарч, тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 2-ны өдөр анхны сургуулийн танхим байгуулж байсан түүхтэй.

Анх Улаанбаатар хотын 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт одоогийн гуравдугаар сургуулийг нээж байсан нь Монгол Улсын хэмжээнд анхлан баян, ядуу, харц ард, эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлан сургаж байсан хуучин тогтолцоог халж, шинэ үеийн боловсролын цоо шинэ тогтолцооны үүдийг нээсэн. Хүйсээр үл ялгаварлан боловсрол олгож эхэлсэн нь Монголдоо төдийгүй, Ази тивдээ анхны сургууль болж түүхэнд тэмдэглэгдсэн юм.

Боловсролын салбарын анхдагч байсны хувьд олон бүтээлч ажлын эхлэл үндэс суурийг энэ сургуулийн төгсөгчид, багш нар тавьж түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.

Бага сургуулийн багшаар ажиллаж байсан Дондогийн Цэвэгмид Монгол Улсыг НҮБ-д гишүүн болгоход төлөөлөгчдийг ахлан, НҮБ-ын хүндэт индэр дээрээс анхны монгол хүний дуу хоолойг ертөнц дахинаа цуурайтуулан, улсаа бүрэн эрхт гишүүн болгосон юм.

Бага сургуулийн багш, сурагч асан Дэнзэнгийн Ишцэрэн Гэгээрлийн яамны сайдаар 1965-1978 онд ажиллахдаа 1970 онд ЮНЕСКО-д Монгол Улсаа бичиг үсэгтэй ард түмэн болгон бүртгүүлсэн гавьяатай.

Энэ сургуулийн анхны захирал Сангажавын Жамьян Ардын гэгээрлийн яамны анхны сайд болж Монголын Шинжлэх ухаан, Боловсролын суурийг тавилцсан бол, хичээлийн эрхлэгч Шадавын Лувсанвандан Шинэ үсгийг зохиолцон, монгол хэл, соёлыг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан гэх мэтээр бахархал, түүхээр баялаг юм.

Энэ сургуулиас 300 гаруй алдартан төрөн гарсан байдаг. Тухайлбал:

  • Хөдөлмөрийн баатар - 6
  • Ардын цолтон - 15
  • Төрийн Соёрхолт - 16
  • Гавьяат цолтон - 56
  • Ардын Их хурлын депутат, УИХ-ын гишүүн, сайд - 12
  • Доктор профессор - 60
  • Спортын мастер - 103
  • Хурандаа болон түүнээс дээш цолтон - 28 төрөн гарсан байдаг хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.
Фото:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Боловсролын сайд нь [202.131.225.197] 2021/11/2
Бүүмэрүүдээс юм хүлээгээд нэмэргүй болж дээ. Боловсролын салбарыг шинэчилж чадахгүй юм байна.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.108] 2021/11/2
Өнөө цагийн гангачуулын нэг өвчин. Өөрийн ард түмэн, улсын үнэнхүү сайн талыг хэлэх төдийд түүний ам нь шулмын хараалаар дүүрэн байдаг
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.108] 2021/11/2
Уламжлалт соёл, сэтгэхүйнд эр эмээр ялгаад, хялайгхад байсан юм үнэндээ байхгүй. Эрх биш хуучин цагийн амьдарлыг яг өнөөгийн өнцгөөс хардаггүй.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.27.150] 2021/11/2
Ер нь явж явж социалист засаглал нь хамаагүй их хүнлэг энэрэнгүй юм байна.
5 | 8 Хариулах
Зочин [192.82.86.198] 2021/11/2
Шааалдааа хөлдүү коммунист минь
3 | 0 Хариулах
Зочин [188.170.82.128] 2021/11/3
Засаглал бүрт сул тал давуу тал бий
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.61] 2021/11/2
Бидэнд ч уул нь бахархах юм олон бдаг. Даанч юутай бгагаа мэддэггүй гэм бий
4 | 1 Хариулах
Зочин [103.50.206.95] 2021/11/2
Гоё гоё. Ер нь одоо коммунист улс болоод хурдтай хөгжсөн дээр. 30 жил аль нь мэдэгдэхгүй сонин байдлаар явсан хамаг хүүхэд залуу насаа хачин нийгэмд өнгөрүүлчихлээ. Одоо шинэ тогтолцоо руу оръё, доор хуцалдаад байгаа хэдэн худал ардчилагчид зайл.
4 | 9 Хариулах
хятадын МАНин бодлого [203.91.115.53] 2021/11/2
энэ муу түнэлийн хужаа нэг их коммунизм сурталдаад яахав. коммунизм хүсээд байгаа өөрийнхөө хөрөнгийг улсад тушаачих.
3 | 3 Хариулах
Зочин [192.82.70.25] 2021/11/2
Ой баяр тэмдэглэх гээд ядчихсан, одоо байж байгаа царайг нь, 100 коммунист системээр буруу замаар шороо тээж явлаа шүү дээ.
5 | 0 Хариулах
Зочин [202.179.25.148] 2021/11/2
Ардын намын үзэл сурталд энэ шиг хэрэгтэй юм байхгүй, харин шинэ бизнес хийгээд хэдэн цаас олвол зөвшөөрөлгүй гээд хурааж мэднэ яг 100 жилийн өмнөхтэй адил
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.96] 2021/11/2
21 оноос өмнө юу байхгүй байж байснаа гэнэт ид шидээр сургууль нтр бий болсон гэдэг коммнунист ногоон малгайтнуудын үлгэрээ одоо цагт хуцахаа больчих. монголд олон эрдэмтэн мэргэд байсан юм шүү коммунистууд бүгдийг нь хядхаас өмнө. олон зуун жилийн түүхэн уламжлалт сэхээтэн давхаргаа зүгээр л орсын дарангуйлагчид таалагдаж эрх мэдэл олох гэсэн алуурчин урвагч устгасан. хүн амын 12-18 хувийг хядсан хядлага хийсэн хулгайчууд. одоо цаг урд зүгийн коммунист дарангуйлагчид таалуулж хөрөнгө мөнгө олж авах гэсэн новшнуудаар солигдож.
14 | 2 Хариулах
Зочин [66.181.160.86, 147.161.192.94] 2021/11/2
Яг үнэн. Монголын хамаг сор болсон хүмүүсийг МАН коминтерний даалгавраар хядсан даа. Хядлага хийсэн бузар МАН гэж нам одоо ч бас хядлага хийж байна. Ковидоор 1700 хүн үхүүлнэ гэдэг том хядлага юм шүү.
7 | 0 Хариулах
Зочин [49.0.142.81] 2021/11/2
Үндэсний тагнуулын алба байгаагүйн хар гай
1 | 0 Хариулах
Зочин [103.50.206.95] 2021/11/2
за сор болсон хүмүүс нь хэн хэн байв нэрлэчих жишээ алга уу?
2 | 4 Хариулах
Зочин [103.212.117.35] 2021/11/2
Мэргэд, номтой хүмүүс байсан. Гэхдээ яах аргагүй дэлхийн тухайн үеийн стандартад нийцсэн орчин үеийн шинжлэх ухааны боловсрол олгох сургууль анх удаа байгуулагдсан гэвэл байгуулагдсан нь үнэн шт. Тэрнээс өмнө буддын шашны эрдэм, сургааль заадаг сургалт, хэлний сургалт, гэр сургалт байсан
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.86, 147.161.192.94] 2021/11/2
ӨӨ ЗА ЗА НЭРТЭЙГЭЭР НЬ СОЦИАЛИЗМ МАНДТУГАЙ ГЭЧИХЭЭЧ. ЭНЭ ЭНХ-АМГАЛАН ГЭЖ УЛААН КОМУНИСТ Ш А А Р БАЙНАА. ГАЛСТУК ЗҮҮЧИХСЭН, ТЭР НЬ ОРОСООС ОРЖ ИРСЭН ОКТЯБРЁНОК. ЧААВААС ИЙМ Ч САЙД, ИЙМ Ч СУРГУУЛИЙН УДИРДЛАГА БАЙХ ГЭЖ. ЁО ЁО ЭЛЭГ ХӨШИЖ Ү Х Л Э Э. 1981 ОН БИШ 2021 ОН УХААНТАЙ ЮМСАН....
6 | 1 Хариулах
Зочин [49.0.142.81] 2021/11/2
Социализмын үед үнэндээ Монгол Улс мандаж байсан
0 | 3 Хариулах
Зочин [64.119.20.113] 2021/11/2
А ц аараа манддаг юм? Ямааны гуравт оочерлоостой, бараа олдохгүй, ядуу тарчиг, үхэж байсан дарга нар нь тусдаа дэлгүүртэй, хувийн өмч гэж байхгүй, бүгд бие бие тагнаж матдаг новшийн нийгмийн шавхруу нь чи юу?
2 | 1 Хариулах