Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

CU хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 29
Сурталчилгаа

Энэ оны анхны IPO захиалга болох Монголын хамгийн том конвиниенс сүлжээ дэлгүүр CU брэндийн хувьцааны захиалга өнөөдөр буюу 2021 оны 10-р сарын 29 өдрийн 10:00 цагт Монголын хөрөнгийн бирж дээр Анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолоор нээгдлээ.

 

CU брэндийн мастер франчайзыг эзэмшигч  Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн 15%-иа олон нийтэд санал болгож, нэг бүр нь 208 төгрөгийн үнэтэй 119 сая хувьцааг анхдагч зах зээлд арилжаалж нийт 24.9 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлж, ирээдүйн хөрөнгө оруулалтад 100 хувь зориулагдах аж.

Шинээр гаргаж буй үнэт цаасны 50 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувийг олон нийтэд Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана. Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн захиалга санал болгож буй хувьцааны тоо ширхгээс давсан тохиолдолд 1000 ширхэг буюу 208,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг бүрэн биелүүлж үлдсэн захиалгуудыг хувь тэнцүүлэн хуваарилах аж. 

Сэнтрал Экспресс Си Ви Эс компани нь CU конвиниенс дэлгүүрийн сүлжээнээс гадна, CU нэрийн хоолны үйлдвэр, агуулах ба түгээлтийн төвийг эзэмшдэг, 325 мянган хэрэглэгчтэй өөрийн гэсэн аппликэйшн бүхий жижиглэн худалдааны салбар дахь хамгийн том дэд бүтэцтэй компани юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Чинзориг Блүүмберг ТВ-д өгсөн ярилцлагадаа “Татан төвлөрүүлэх хөрөнгийн 50% ногдох стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга давж биелээд байгаа ба жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоо өндөр байх төлөвтэй байгаад сэтгэл хангалуун байгаа” тухай дурджээ.  Cэнтрал Экспресс Си Ви Эс компанийн хувьцааны захиалга 2021 оны 11 дүгээр сарын 04-нийг дуустал 10:00-16:00 цагийн хооронд 5 хоног үргэлжилнэ. Харин хоёрдогч арилжаа долоо хоногийн дараа буюу 11 сарын 12-нд эхлэх төлөвтэй байна.

АРИЛЖААНД ОРОХ ЗААВАР

  1. Та үнэт цаасны дансгүй бол CU аппликэйшн, www.cumongol.mn/IPO цахим хуудсаар болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудад хандан үнэт цаасны дансаа нээлгэнэ.
  2. Та CU аппликэйшнээр болон өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандан захиалга өгнө.
  3. Үнэт цаасны дансандаа доорх зааврын дагуу мөнгө байршуулснаар таны захиалга хийгдэнэ. 

Захиалга өгөх: 

Голомт Капитал ҮЦК   7012-1530

Апекс Капитал ҮЦК   7510-7500

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.