Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол хүүхдүүд НҮБ-ын дүрмийг үндэсний бичгээр бичиж өглөө

Г.Номин, iKon.mn
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг түүхэн ойг угтан Монгол хүүхдүүд НҮБ-ын дүрмийг үндэсний бичгээр бичиж, НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газарт гардуулан өглөө. 

НҮБ-ын дүрмийг үндэсний уран бичлэгээр үйлдэх ажил аян хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд Монгол дуу, дүрс сангийн санаачилгаар Бичиг соёл төв, Хүмүүн бичиг сонин, Олон улсын монгол уран бичлэгийн холбоотой хамтран ажиллажээ. 

Аян 2021 оны зургаадугаар сарын 15-наас аравдугаар сарын 26-ны хооронд зохион байгуулагдаж, нийслэл хот болон 21 аймгийг төлөөлсөн 11-19 насны 37 сурагч, хүүхэд НҮБ-ын 111 зүйл бүхий дүрмийг А3 хэмжээтэй тусгай цаасан дээр бийрээр уран бичин үйлдсэнийг хавтаслан ном болгожээ. 

Мөн тухайн аяны явцыг харуулсан гэрэл зургууд, уран бичээч хүүхдүүдийн ярилцлага, сэтгэгдэл бүхий тусгай товхимлыг хэвлүүлсэн байна. 

"Би Монголд ажиллах хугацаандаа монгол хэл, бичиг, уламжлалт бичиг, дууг хичээнгүйлэн суралцах болно"

Гэрэл зургийг mpa.mn

Уран бичлэгээр үйлдсэн номыг хүлээн авах үеэрээ Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра "Монголын хүүхэд залуучуудад сайн сайхныг хүсье. Энэхүү гайхамшигтай ажлыг санаачилсан, оролцсон хүмүүст маш их баярлалаа. Миний бие та бүхний бүтээсэн энэ гайхалтай бүтээлийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришт өөрийн биеэр гардуулан өгнө. 

Би Монголд ажиллах хугацаандаа монгол хэл, бичиг, уламжлалт бичиг, дууг хичээнгүйлэн суралцах болно" хэмээн хэлэв.

Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. 

Фото сурвалжилга

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг