Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын цэвэр позиц 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар -37.4 тэрбум ам.доллар байгааг Монголбанк танилцуулав. Өөрөөр хэлбэл, гадаадаас татсан хөрөнгө оруулалт гадаадад хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээнээс 37.4 тэрбум ам.доллароор их байна.
2021 онд гадаад валютын орох урсгал өмнөх жилийнхээс 500 сая ам.доллароор өсөхөөр байгааг тооцжээ. Валютын орох урсгалыг харвал
2021 онд импортын төлбөр өмнөх оноос 1.7 тэрбум ам.доллароор өсөхөөр байгаа бол үйлчилгээний зардал өмнөх оны түвшинд байна гэж тооцжээ.
Экспортын орлогыг эс тооцвол бусад гурван үзүүлэлт 2021 оны эцэс гэхэд өмнөх онуудаас буурах төлөвтэй байна.
Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалт цар тахал эхэлсэн 2020 оны түвшнээс 91 сая ам.доллароор буурахаар байгааг Монголбанк тооцоолон гаргажээ. Энэ нь Оюутолгой далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдаж байгаагаар тайлбарлажээ.
Уул уурхайн салбараас өндөр хамааралтай, хэрэглээний дийлэнх хувиа импортоор хангадаг Монгол Улсад Гадаадын шууд хөрөнгө оруулалт маш чухал. Үүнийг Монголбанкны ерөнхий эдийн засагт Д.Ган-Очир Монголын эдийн засаг дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ болон салбаруудад гаднын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж буй компаниудын үйл ажиллагааны идэвхжил нь салбаруудын өсөлтөд хэрхэн нөлөөлж байгааг судалсан судалгааны үр дүнгээрээ баталгаажуулж, ГШХО нь эдийн засгийг өсгөх шалтгаан болж байна гэж үзсэн байдаг.
График.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!