ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганчулуун: Мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийж буй иргэдийн дансанд хязгаарлалт тогтоон, шалгаж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, зохион байгуулж буй ажлын талаар мэдээлэл хийлээ. 

ЭЦА-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун "Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулсан.

Дээрх хуулиудад мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох үйлдлийг зөрчил болгон хуульчилж, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байсныг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулсан иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг. Харин мөрийтэй тоглоом тоглох үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дахь зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэнэ. 

2020 онд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 56 бүртгэгдэж байсан бол 2021 оны эхний есөн сарын байдлаар 326 гэмт хэрэг бүртгэгдэж, хэргийн тоо 5.8 дахин өссөн. Мөрийтэй тоглоом зохион байгуулж буй болон тоглож буй этгээдүүд гэмт хэргийг санаатайгаар үйлддэг. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл, салалт, хүүхэд өнчрөх, орон байр, тээврийн хэрэгслээ барьцаанд тавьж эд хөрөнгөөрөө хохирох, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Захирал, удирдлагууд нь мөрийтэй тоглоом тоглосноор аж ахуйн нэгж, компаниуд нь дампуурах хүртэл хохирол учирч байгаа. 

Зохион байгуулж буй этгээдүүд тоглолтод нөлөөлөх, хэн нэгний хөзрийг харах, солих, тоглогчид давуу байдал олгож хожуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тэгэхээр тоглож буй иргэд мөрийтэй тоглоомоос мөнгө хожно гэсэн ойлголт байхгүй. 

Өдөрт дунджаар 1,000 гаруй харилцагчийн дансыг ашиглан 2,000 орчим мөрийтэй тоглоомын гүйлгээ хийгдэж буй судалгаа гарсан. Тиймээс Улсын ерөнхий прокурорын газар, МонголбанкЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагууд арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байна.

Сайт дээрх дансанд иргэд мөрийтэй тоглохоор мөнгө хийснээр тухайн иргэнд дахиж олгогдохгүй 

Одоогоор цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаад, тухайн сайтуудад байршсан мөнгийг татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ажиллаж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоож, их хэмжээний мөнгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна. Мөн арилжааны банкан дахь дансыг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглодог байдлыг таслан зогсоох, мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийж буй иргэдийн арилжааны банкны дансанд хуулийн хүрээнд хязгаарлалт тогтоож байна. 

Сайт дээрх дансанд иргэд мөрийтэй тоглохоор мөнгө хийснээр тухайн иргэнд дахиж олгогдохгүй гэсэн үг. Иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд мөрийтэй тоглоом зохион байгуулж буй талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 51261749 тусгай дугаарт ирүүлнэ үү. Мэдээлэл өгсөн иргэн байгууллагын нууцыг хадгалж, хамтран ажиллах болно" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.160.37] 2021/10/25
Энэ бооцоо болон сугалаагаа болиулаачаа утгаа алдлаа ш дэ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.90.66] 2021/10/23
Цагдаа нар өөрсдөө тоглодог шүү дээ. Эхлээд дотоод асуудлаа цохицуулаа
1 | 0 Хариулах
Purewmaa [88.255.72.100] 2021/10/19
Hvnii erh zorchohoo bolimoor yumaa bvh toglodog hvmvvsiig zailuulj bgad tsagdaagiin darga mar n oorsdoo hiih gej bga biz mongold amidrah nohtsol alga casino zovshoorson oronluu yvj amidarnaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.125] 2021/10/19
Хөөё ТВ үүдээр дүүрэн сугалаа нэртэй хууль зөрчсөн луйвар гарч байна. Хуучин хориод бүгд зогссон бишүү Одоо юу болоод байна аа.
2 | 0 Хариулах
Зочин [107.189.12.97] 2021/10/18
Наад хууль чинь энгийн хүнийг гэмт хэрэгтэн болгож хувиргадаг хууль биш биз? Хэрэв онлайн тоглоомын платформ нь янз бүрийн cheat хэрэглэж байгаа бол тэр бол жинхэнэ луйвар. Харин хувь хүмүүс хоорондоо эрсдлээ үүрээд тоглож байхад тэд нарыг нь гэмт хэрэгтэн болгоод байгаа юм биш биз? Хуулиа засахгүй бол чанаргүй луйврын платформууд улам л их бий болох байх. Нэг мөсөн татварын бодлогоор зохицуулж шийдээчээ.
3 | 4 Хариулах
Зочин [192.82.91.27] 2021/10/18
Засссссс. Биткойноор тоголдог даркнетийн хар мянган казино бгашд
6 | 1 Хариулах
Зочин [64.119.17.13] 2021/10/18
Наад мөрийтэй тоглоом энтэрээ одоо хуульчилаад ил тод болгоо хааж боочихоод далд үйл ажиллагаатай нь та нар угаасаа тэмцээд дийлэхчгүй
2 | 0 Хариулах
Зочин [103.229.123.249] 2021/10/18
odoo huuliaaraa zowshoorood buhniig il tod bolgoochee
0 | 0 Хариулах
Иргэн [103.57.95.25] 2021/10/18
Зарим хурандаа нар нь өөрсдөө тоглоод хулхидаад, залилаад явдаг биздээ.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.61] 2021/10/18
herev medej bgaa bol ted nariig ni zarlaach
0 | 0 Хариулах
Зочин [192.142.128.78] 2021/10/18
Хожуу сэтгэж байна. Цагдаатай цагдаагүй ялангуяа олон хэрэглэгчтэй Хаан банкинд дотоод хамгаалалт царцаах гэх мэт зүйл хийх бүрэн боломжтой байсан. Гэтэл Хаан банк одоо яаж байна ? Аль хаягнаас төхөөрөмжнөөс хандсан эсэхийг ялгаж чадахгүй сууж байна. Энэ их ичмээр асуудал шүү. Байнга холбогддог төхөөрөмж, хаягнаас орж байхад та өөр төхөөрөжнөөс орж гээд байдаг нь АИТИ хүн нь маш муу гэсэн үг !
3 | 0 Хариулах
Зочин [192.142.128.78] 2021/10/18
Энэ зэргийг банк өөрөө л хийж болно. Улайн цайм 2 хэрэглэгчийнх нь нэгнээс нөгөө рүү баахан гүйлгээ тасралтгүй хийгээд хоосолж байхад банк 2 дансыг 2ууланг нь түр хааж шалгаж болно. Нэг банкин дотор байгаа 2 данс ? Хүний мөнгө хулгайлаад л хууль бус зүйл хийгээд өөр хууль бус зүйл хийдэг данс руу зөөхийг банк дуугүй хараад сууж болохгүй.
3 | 0 Хариулах
IHcoiin [199.249.230.151] 2021/10/18
Мөнхжин хүмүүсээс татсан 30 тэрбумаараа Ламборжини авсан байна лээ.
3 | 2 Хариулах
Зочин [64.119.19.10] 2021/10/18
Чи яасан амжиж авч чадаагүй үлдсэн юм уу. хаха
3 | 1 Хариулах
Зочин [202.9.47.101] 2021/10/18
30 тэрбумаар авах боломжгүй. Тэр өөрийн мөнгөөрөө авсан шүү. Нээлттэй байгаа 100тэрбум ширхэг койныг одоо хэдэн мянган хүн эзэмшиж байгаа. Хэрэв Мөнхжин IHC-аас мөнгө авахаар бол заавал нөгөө хаалттай байгаа 900 тэрбум койноо зах зээлд нийлүүлэх шаардлагатай болно. Нийлүүлэлт нь энэ онй сүүлчээр гэж санагдаж байна. Тэгэхээр тэр 30тэрбумаас чинь Мөнхжин 1 төгрөгний ч орлого олоогүй байгаа шүү. Харин гадаадын олон койноос л олсон ашгаараа Lambo авсан
0 | 6 Хариулах
Зочин [66.181.161.125] 2021/10/19
Өөрөө бичээд байна уу луйварчин чинь Гадагшаа зарж мөнгөө олооч баахан эргүүнүүдэд дараа нь алуулав
1 | 1 Хариулах
kkkk [202.55.188.87] 2021/10/18
hardah erhgui amar
1 | 0 Хариулах
kkkk [202.55.188.87] 2021/10/18
ingej zawaar ch luiwar hiij bhr ulsaas ni huuli gargaad kazino poker shuud boditoor togoldog gazaruudiig neesen ni deer !!!!
1 | 0 Хариулах
Зочин [103.141.250.2] 2021/10/18
хаавал бүгдийг нь хаа хаахгүй бол бүгдэнд тэгш эрх өгөөч. өөрсдийнхөө түрийвч нэгтэй хүмүүсдээ зөөлөн хандана. 2нүүртэй цагдаа нар
4 | 2 Хариулах
Зочин [66.181.181.159] 2021/10/18
Гэртээ хэд 3лаа нийлж тоглосон биш юм шиг бна
0 | 0 Хариулах
a [59.153.113.117] 2021/10/18
Hunii erhiig zurchihuu bolino uu. Hun aldana uu baina uu ta nart yamar hamaa bnaa [хориотой үг]
5 | 5 Хариулах
Зочин [192.142.128.78] 2021/10/18
Гол нь өөрийнхөө мөнгөөр тоглож алдахгүй. Хүний юм хулгайлаад хоослоод тоглоод алдаад байна. Тэрийг нь банк ч эзэн нь ч мэдээгүй өнгөрч байна. Улайн цайм хориотой гүйлгээ хийдэг данс дээрээс нь ийм хулгайн хэрэгтэй холбогдсон данснуудыг тэр бүү хэл хаасан ч болно.
1 | 1 Хариулах
Зочин [103.57.95.70] 2021/10/18
дотоодынхоо хэдийг ч яахав хаадаг юм байж, гадаадын хэдийг яахуу? Гадны хүмүүсд алдаж байхаар өөрийнхөнд алдвал. Хүний нохой идхээр өөрийн нохой идсэн дээргүй юу?
2 | 7 Хариулах
Зочин [120.142.31.236] 2021/10/18
bitgii erguuteed bai moriitoi tgogloomoo toglohoo bolchihgui yu
0 | 0 Хариулах
a [59.153.113.117] 2021/10/18
Chinii munguur togloogui uuriinhuu munguur togloj bna l daa
1 | 1 Хариулах
a [59.153.113.117] 2021/10/18
Jinhene huzur hardag hudlaa siteuud shdee
0 | 1 Хариулах
Зочин [192.142.128.78] 2021/10/18
Бүгд дтоод. Гадаадынхан монгол хэл сураад халдаж байна уу? Бүх үйлдэл нь монголд юу яаж өрнөдгийг мэддэг хүн хийдэг. Гадаадад амьдардаг монгол ч монголд юу болдгийг мэдэхгүй. тэгэхээр энэ мэдээд хийгээд байна гэдэг уг хүн монголд амьдардаг гэсэн үг. Барих л хэрэгтэй.
0 | 0 Хариулах