ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бат-Эрдэнэ: Нэмэлт санал хураалтын үеэр мөнгө тарааж байна гэсэн дуудлага мэдээллийг шалгаад зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг танилцууллаа.  

Энэ үеэр СЕХ-ны Хууль эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ сонгуультай холбоотой хэчнээн өргөдөл гомдол ирсэн талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр равдугаар сарын 10-нд болсон УИХ-ын нөхөн сонгууль, аравдугаар сарын 16-нд болсон нэмэлт санал хураалтын үеэр цагдаагийн байгууллагад нийт 62 өргөдөл гомдол ирсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагын сонгуультай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах ажлын хэсгээс мэдээлэл авч ажилласан. 

СЕХ-ны хувьд ямар нэгэн байдлаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэх хянах эрх хуулиар олгогдоогүй. Тухайн асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасны дагуу цагдаагийн байгууллага шалгаж, шүүх тогтооно. Өчигдрийн байдлаар 62 өргөдөл гомдлоос нэг нь шийдвэрлэгдэж байгаа бөгөөд бусдыг нь шийдвэрлэж дууссан байна. Өргөдөл гомдлын ихэнх нь зурагт самбар үрэгдүүлсэн, алга болгосонтой холбоотой байсан.

Мөнгө тарааж байна гэсэн дуудлага мэдээллийг хүлээж авсан. Энэ талаарх мэдээллийг шалгаад зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Данхан толгойт [192.82.92.237] 2021/10/18
Эрээ цээрээ алдсан утсан хүүхэлдэйнүүд. Зайл, муу долдой!
3 | 0 Хариулах
хятад МАНингуудын самралт [66.181.160.98] 2021/10/18
24 оны сонгууль ч энэ маягаар луйвар болж, хятадын тавиулууд улсыг үгүй хийх биз. одоо үндсэндээ улс бүхэлдээ дампуурч унахад бэлэн болчлоо, нийгэм эдийн засгийн бүх л салбар даалуу шиг ар араасаа нурхад бэлэн болсон, хувийн салбар бол дууссан.
8 | 0 Хариулах
Зочин [202.21.109.108] 2021/10/18
МАН мөнгийг бүр ил цагаан тараасан ч одоо хүмүүс гайхахгүй шүү дээ. Ер нь нэг мөсөн хуульчилчихмаар юм бишүү. МАН-д хууль үйлчлэхгүй, бусдад нь үйлчилнэ гээд.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.164.192] 2021/10/18
Мөнгийг бол Батшугар цацсанштээ. Яагаад ийм байхад хэрэг нээдэггүймбээ.
5 | 0 Хариулах
Зочин [59.153.84.70] 2021/10/18
МАН-н Хүрэлсүх МАХН Энхбаяр 2-н наймаа
2 | 0 Хариулах
[103.80.210.183] 2021/10/18
2 хоногийн өмнө л шударга ёс яриад байсан хү-сэг чинь шударга бай л даа.
1 | 0 Хариулах