Олон улсын олимпиадад авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон шагналт байр эзэлсэн сурагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит мөнгөн шагналаар урамшуулж, батламж хадгалуулах ёслол өнөөдөр боллоо.
Олон улсын олимпиадын алтан медальтан 10 сая төгрөг, мөнгөн медальтан таван сая төгрөг, хүрэл медальтан гурван сая төгрөг, шагналт байр эзэлсэн сурагч нэг сая төгрөгийн шагнал, батламж гардаж авав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг
Эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан явдалд талархаж ийнхүү шагнал гардуулж байгаа аж.
Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн хүүхэд залуус, удирдан бэлтгэсэн багш, эцэг эхчүүд та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхнийг медаль гардан авсан агшинд Ерөнхийлөгч миний бие хүлээн авч уулзахдаа "Монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж олон улсын шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах зарлиг гаргана" гэж хэлсэн. Энэ зарлиг гараад хэрэгжиж байна. Тодруулбал,
Мөн та бүхэн дэлхийн тэргүүлэх 100 их дээд сургуульд суралцах урилга хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр суралцан эх орондоо ирж, ажиллах, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж байна.
Та бүхнийг үе тэнгийнхэн, дүү нараа амжилтын өөд чиглүүлнэ гэдэгт миний бие итгэл төгс байна.
Монгол Улсын сум, хороо бүрээс сурагчдыг олон улсын олимпиадад бэлтгэж, амжилт гаргах тэгш боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг Эрдэмтэн багш та бүхнээсээ хүсье. Эрдэм чадвартай монгол хүн Монголын баялаг, хөгжлийн тулгуур байх болно” хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!