ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ЖДҮ эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ нийтэд танилцуулж, хямдралтай үнээр худалдаалж байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих “You can be Hero” нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд болж байна.

Өдөрлөг аравдугаар сарын 14-ний хооронд үргэлжилнэ.

“Нэг ч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” уриан дор зохион байгуулж буй уг өдөрлөгт есөн дүүргийн 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн оролцож, 1,500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж, хямдралтай үнээр худалдаалах юм.

Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн мэргэжилтнүүд зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бүрдүүлдэг.

Тухайлбал, 43 мянган аж ахуйн нэгжид 700 мянган хүн ажилладаг.

Цар тахлын нөлөөнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 94 хувь нь өртсөн гэдэг судалгаа гарсан. Тиймээс хамгийн их ажлын байр хадгалж байгаа, эдийн засгийн эргэлтийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж, урам өгөх ёстой” хэмээв.

ЖДҮ эрхлэгчид “Цар тахлын улмаас захиалагч нар багасан, үйлдвэрлэл зогсонги байдалд орсон энэ үед ийм үйл ажиллагаа маш их хэрэгцээтэй байгаа. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд оролцож байгаадаа баяртай байна” гэдгээ хэлж байв.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг энэ оны есдүгээр сарын 9-ний өдөр нээсэн юм.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [111.201.22.118] 2021/10/13
Юмыг чин сэтгэлээсээ гүйцэтгэл сайтай, нямбай хийхгүй бол яаж ч дэмжие гээд нэг л явж өгөхгүй юм. Үнэндээ тохирсон чанартай байдаг бол дуртайяа дэмжинэ. Хэрэндээ дэмжээд л байгаа. Даанч масс нь түр аргацаасан баригар хийцтэй, материал муутай юм хийгээд оромдоод байхаар яалтай ч билээ. Ер дор бүрнээ юу билээ гээд өөр лүүгээ өнгийгөөд нэг сайн харах цаг нь болсоон. Хийе гэсэн хүн яаж ийгээд болгодог, хийхгүй гэсэн хүнд шалтаг мунддаггүй гэдэг тул бүтээе хийе гээд хөдөлмөрлөж байгаа хэсэг бүлэгтээ амжилт хүсье! Одоо чанар, хийцийн гүйцэтгэлдээрээ л сайн анхаарчихвал болчих гээд байна.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.83] 2021/10/13
naad deelee hodoo ochij zarwal borluuladaj magadgui
1 | 0 Хариулах
Зочин [64.119.18.83] 2021/10/13
nogoo yadargaatai deel
1 | 0 Хариулах
Зочин [137.220.121.32] 2021/10/13
Жижиг, дунд, үйлдвэрийг техник, технологи, дэд бүтэц, эрүүл мэндийн хамгаалал хөгжсөн орнуудад ярьж болох болохоос манайх шиг шинжлэх ухаан нь хөгжөөгүй, үйлдвэрлэлийн том бүтэц байхгүй, тухайн салбарын нарийн стандарт хөгжөөгүй, байсагаа мөрддөггүй оронд шал худлаа. Одоо тэр үйлдвэрлэж байгаа хоол, хүнсний бүтээгдэхүүнүүдийг нь хар. Хүн идчих юм алга. Нарийн шинжилгээ ч байхгүй. Адгийн наад зах нь тэр цай, кофе эд нарыг нь хар. Үргэлжлүүлээд тэр хөлдүү бууж, банш, борц, айраг, ааруул авах юм алга. Хогууд л үйлдвэрлэж байна ш дээ. Тэгээд энэ бүхнийгээ хөл дээр нь босгох гэж энэ олон жижиг дунд үйлдвэр хахууль өгнө, хуурна, хулгайлна. Одоо энэ савхины өөдсөөр хачин юмнууд хийгээд байна. Ийм хэрэггүй юмаад яадаг байнаа. Тэрний оронд дорвитойхойн үйлдвэрийн газар бол олон хүн ажилтай, хамтач сэтгэхүй, шинэ технлоги, олны хүчээр илүү чанартай юм хийгдэнэ. Хэдэн өт хорхой шиг за чанар гэж огт байхгүй, технолог гэж бүр мартатсан энэ жижиг дунд үйлдвэрүүдийг би л лав дэмжихгүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.132] 2021/10/12
Үндэсний үйлдвэрлэл гээд хужаа эсгийгээр хийсэн юмнууд авмааргүй байна. Эсвэл нэг их үнэтэй хирнээ технологи нь сайжирдаггүй хэдэн бөөстэй ноолуур авмааргүй байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.188.144] 2021/10/12
Нэрээ ядаж Монголоор өгөөч. Үндэсний үйлдвэрлэл үндэсний соёл хамт л баймаар юм.
1 | 0 Хариулах
Зочин [124.158.65.182] 2021/10/12
Манайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг нь үнэн. Гэхдээ хүмүүст сэтгэгдэл төрүүлэх хэмжээнийх биш. Энэ утгаараа л нэг их үндэсний үйлдвэрлэл гэдэг нэртэй. ЗҮгээр л бэлгэдэлийн жинжтэй зүйл болоод л дуусдаг.
4 | 0 Хариулах
Anu [202.21.127.136] 2021/10/12
Яг үнэн. Уул нь хийгээд байгаа юм гэхдээ дан улсаа гэсэн сэтгэлээс болж онц биш бараа авч шатаж чадахгүй ээ..Жишээ нь сурагчийн форм байна. Хийц муутай, материал муутай, энд тэндээ сэмэрсэн утастай тэгсэн хэрнээ аймаар үнэтэй. Арьсан эдлэл байна. Гар цүнх, түрийвч гээд яг авчихъя гэхээр үнэхээр хүн барина гэж хийгээгүй нь илт мэдэгдэнэ ээ. Ийм байхад чинь хэчнээн дэмжих сэтгэл байгаад ч урам хугарна. Эцсийн эцэст гадагшаа явахдаа хэдэн сувенир л авах юм даа чааваас..
6 | 0 Хариулах