"Олон улсын охидын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "БҮҮВЭЙ-БҮҮ АЙГ" бүжин туулайн суултыг төв талбайд зарлалаа. Уг арга хэмжээ өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
"Монголын эмэгтэйчүүдийн холбооноос бага насны хүүдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг өршөөлд хамруулахгүй байх, ялын доод хэмжээг нэмэх, ажлын байрны бэлгийн дарамтыг эрүүгийн хуулиас хассаныг нэмж оруулах шаардлагыг тавьж байна.
Төв талбайд сандал дээр байрлуулсан 300 туулайг эрүүл мэндийнхээ төлөө ажиллаж буй гурван охинтой аав өөрийн гараар урласан. Эдгээр чихмэл туулайны үйлдэл бүрээр охидын эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох дорвитой арга хэмжээ авах санааг шийдвэр гаргагч нарт хүргэж буй"-г зохион байгуулагчид тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!