Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нөхөн сонгуулийн ирц 40%-д ч хүрсэнгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн ирцийн дүн мэдээг эцсийн байдлаар танилцуулж байна. 

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нийт 18,796 сонгогч бүртгэгдсэнээс 37.04 хувь нь нөхөн сонгууль саналаа өгчээ. Харин 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүртгэлтэй 45,151 сонгогчийн 39.61 хувь нь санал хураалтад оролцсон байна.

Нийт 148 хэсгийн хорооноос сонгогчийн ирц бүрдсэн буюу 50%-д хүрсэн 17 хэсэг байгаа аж. Үүний 16 нь Хэнтий аймагт, нэг нь Сонгинохайрхан дүүрэгт байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Баянмөнх 18-30, 18-29, Хэрлэн-18-10, Жаргалтхаан 18-62, 18-65, 18-61, 18-63, 18-64, Баян-Овоо 18-33, 18-31, Цэнхэрмандал 18-82, Баян-Адарга 18-24, Баян-Овоо 18-32, 18-34, Дэлгэрхаан 18-58, 18-57, 28 дугаар тойргийн 1 хэсгийн хороо /СХД-ийн 11-р хороо буюу 28-36 хэсэг/. Эдгээр хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явуулахгүй гэсэн үг. 

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах эсэх асуудлыг аравдугаар сарын 11-ний өдөр Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэхээр болов.