Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЖУРАМ: Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг бусдад барьцаалах, баталгаа гаргахыг хориглоно

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Соёлын яам

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журaм батлагджээ.

Эргэн сануулахад Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Хүүхдийн төлөө фонд байгуулах шийдвэр гарсан байдаг.

Үүнээс өмнө Хүүхдийн төлөө фонд ТББ, Соёлын яам хамтран 350 гаруй уран бүтээлч оролцсон хандивын тоглолт зохион байгуулж, 2.2 тэрбум төгрөг цуглуулсан. Энэхүү мөнгийг Хүүхдийн төлөө санд шилжүүлэн өгсөн юм.

Харин автомашины “Азын” дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж олсон ₮2 тэрбумыг Зам тээврийн сайд Л.Халтар өнгөрсөн сард тус санг хариуцаж буй Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд А.Ариунзаяад хүлээлгэн өгсөн билээ.

Тэгвэл Хүүхдийн төлөө сангийн эдгээр хөрөнгө хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах нь.

Уг журмаас онцлон хүргэж байна.

Удирдлага, зохион байгуулалт

Сангийн удирдлагыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлнэ.

Өдөр тутмын үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандивын хөрөнгийг сангийн дансанд төвлөрүүлнэ.

Сангийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, арга хэмжээний хөрөнгийн зарцуулалтын талаар олон нийтэд мэдээлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, сангийн мэдээллийн цахим хуудас ажиллуулах

Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ

Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт

Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах

Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна.

Сангийн хөрөнгийн санхүүжилтээр дэмжих хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийн санал
хүлээн авах, сонгон шалгаруулна.

Төслийн саналыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-аас 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр ирүүлнэ.

Амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах хэмжээ

Соёл, урлагийн наадам, уралдааны төрөлд оролцсон оролцогчдын тоо, өрсөлдөөний чанараас хамааран дор дурдсан хувиар мөнгөн шагнал олгоно.

Уралдааны ангилал

төрөл тус бүрд оролцогчдын тоо

Олгох мөнгөн шагналын хувь

1.

Тив, дэлхийн тэмцээн

20-оос дээш

100

10-19 хүртэл

60

9-өөс доош

30

2.

Олон улсын тэмцээн

15-аас дээш

100

8-14 хүртэл

60

7-оос доош

30

Спортын наадам, тэмцээний жин, зай, төрөлд оролцогчдын тоо, өрсөлдөөний чанараас хамааран хувиар мөнгөн шагнал олгоно. (оюуны спорт, олимпиадад оролцсон хүүхдийн тоог адилтган хамруулна)

Тэмцээний ангилал

Жин, зай, төрөл тус бүрд оролцсон тамирчдын тоо

Олгох мөнгөн шагналын хувь

  •  
  •  
  1.  

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, наадам

  1. оос дээш

15-аас дээш

  1.  

10-19 хүртэл

8-14 хүртэл

60

9-өөс доош

7-оос доош

  1.  
  1.  

Олон улсын тэмцээн

20-оос дээш

15-аас дээш

  1.  

10-19 хүртэл

8-14 хүртэл

60

9-өөс доош

7-оос доош

Багийн төрөлд медаль хүртсэн багийн гишүүн тус бүрийн уралдаан тэмцээн, наадмын оролцооны статистикийг харгалзан хувиар тооцож мөнгөн шагнал олгоно.

Оролцогч

Нийт  оролцоонд хамаарах хувь

Олгох мөнгөн шагнал хувь

Багийн гишүүн

50 буюу түүнээс дээш хувь

100

50 хүртэл хувь

50

Шатрын сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн шатрын олимпиадыг Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй адилтган мөнгөн шагнал олгоно.

Хяналт тавих

Санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тохиолдолд гэрээг цуцалж, үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй бөгөөд зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгийг эргэн төлүүлэх арга хэмжээ авна.

Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сангийн хөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлт, тайлан гарснаас хойш 14 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Хориглох үйл ажиллагаа

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрөлгүйгээр иргэн, хуулийн этгээдээс зээл авах, хамтарсан үйл ажиллагаа явуулах

Сангийн хөрөнгийг бусдад барьцаалах, баталгаа гаргахыг хориглоно.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.3-т заасан арга хэмжээнээс  бусад арга хэмжээнд дэмжлэг, урамшуулал, тусламж, хандив олгох.

Журамд заасан баримт бичгийг хуурамчаар үйлдэж бүрдүүлсэн бол учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Журмыг зөрчсөн албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Энэ жилийн тухайд хүүхэлдэйн театр, хүүхдийн төв номын сангийн цогцолбор барихаар болж, газрыг нь шийдэж өгсөн билээ.