Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Манай улс -40 хэмээс +40 хэмд ажиллах боломж бүхий тусгай тоноглолтой гал унтраах 21 машинтай боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 21 автомашиныг өнөөдөр хүлээн авлаа.

Энэхүү тусгай зориулалтын автомашин нь манай орны цаг агаарт тохирсон, -40 хэмээс +40 хэмд ажиллах боломж бүхий тоноглолтой аж. Мөн туулах чадвар сайтай, дөрвөн тонн ус, хөөс үүсгэгч 400 литр бодис агуулах боломжтой бөгөөд өөртөө агуулж буй усаа хоёр минутанд шахах насосоор тоноглогджээ. 

С.Амарсайхан: Аравдугаар сарын дундаас агаараас эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлнэ

Шадар сайд С.Амарсайхан "Онцгой байдлын албаны чадавхыг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн үеийн удирдлагын тогтолцоог сайжруулах хүрээнд хийгдэж буй энэхүү төслийн хүрээнд нийт 42 автомашин хүлээн авна. Өнөөдөр 21 автомашиныг авч байна. Эдгээр автомашин нь Франц улсын Рено үйлдвэрийн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Түүнчлэн агаараас эрэн хайх, аврах ажиллагааг агаараас хийх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар дөрвөн нисдэг тэрэг худалдан авсан. Эдгээрийг гамшиг ослын үед эмнэлгийн, цагдаагийн гэх зэрэг бүхий л зориулалтаар ашиглах боломжтой. Агаараас эрэн хайх, аврах ажиллагааг энэ сард албан ёсоор эхлүүлж байгаа. Нисдэг тэргүүдийн техникийн бэдэн байдал хангагдаж, нисгэгч нарыг мөн бэлдэж байгаа бөгөөд аравдугаар сарын дундаас эхлээд ажиллагаанд гарна" гэв.

Мөн Шадар сайд С.Амарсайхан хамгийн хүнд хүчир үед улс орныхоо төлөө зүтгэж буй онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүнд болон техникийн туслалцаа үзүүлж, боловсон хүчнээр дэмжин ажиллаж буй Франц улсын Засгийн газарт гүн талархал илэрхийллээ. 

"Онцгой байдлын бие бүрэлдэхүүн та бүхний ажилд тус болох төсөл хэрэгжүүлж байгаадаа баяртай байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол улс дахь Францын Элчин сайд Сэбастиен Сүрүн "Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь Монгол, Франц хоёр улсын мэргэжлийн болон төрийн байгууллагууд хамтран цаашид хэрэгжүүлэх олон сайхан төслийн эхлэл болж байна гэж бодож байна. Онцгой байдлын бие бүрэлдэхүүн та бүхэн бол ард иргэдийнхээ төлөө маш чухал үүргийг хүлээн ажилладаг. Франц улсын Засгийн газар та бүхний энэхүү ажилд тус болж, энэхүү төслийг хэрэгжүүлж байгаадаа баяртай байна" гэлээ.

Дээрх төслийн хүрээнд монгол албах хаагчдыг чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар хийж байгаа аж. Мөн энэ сард Франц улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн хоёр баг манай улсад хүрэлцэн ирж, сургалтууд орох юм байна.

ФОТО: 

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг