Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэ Ресурс ХК-ийн хувьцаа эрэлттэй байна

ikon.mn
2021 оны 10 сарын 4
Сурталчилгаа
 

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн ХК-ийн нэмж хувьцаа гаргахтай холбоотойгоор бид Мандал Капитал Маркетс ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал О.Одбаяраас тодруулга авлаа.

-Өнөөдөр Эрдэнэ Ресурс компанийн цан цохих үйл ажиллагаа боллоо. Тус компани хөрөнгийн бирж дээр нэмж хувьцаа гаргаж байна гэсэн үг үү?

Тус компани нь уул уурхайн хайгуул, олборлолтын компани юм. Өнгөрсөн хугацаанд 116 хайгуулын лицензтэй талбайд геологийн судалгааны ажил хийсэн байдаг. Үүнээс амжилттай болсон төслүүдийн нэг нь Баянхонгор аймаг дахь Баян-Хөндийн алтны орд юм. Тус орд нь алтны агууламж нэлээд өндөртэй учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байна. Ердөө 5 хоногийн хугацаанд хөрөнгө босгох үйл ажиллагаа явагдах бөгөөд эрэлт их байна. Ялангуяа том стратегийн хөрөнгө оруулагч нар идэвхтэй оролцохоор байна.

-Мандал Капитал Маркетс ҮЦК нь энэхүү нэмж хувьцаа гаргах ажилд хэрхэн оролцож байна вэ?

Манай компани нь хамтрагч брокероор ажиллаж байна. Та Мандал Капитал Маркетс ҮЦК /dbx.mandal.capital/-д үнэт цаасны данстай бол та шууд онлайнаар захиалгаа өгөх боломжтой. Хэрэв данс нээж амжаагүй бол https://order.mandal.capital линкээр бүртгүүлж, захиалгаа өгөөрэй.

Бидэнтэй холбогдох утас: 7272 9911

Онлайнаар захиалга өгөх: https://order.mandal.capital  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.