Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Одоо боллоо"

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Одоо боллоо" бүх нийтийн цуглааныг Ардчилсан намаас өнөөдөр Төв талбайд зохион байгууллаа. 

АН-ын зүгээс Ерөнхий сайдад хандан дараах шаардлагыг хүргүүлсэн боловч аравдугаар сарын 1-ний дотор хариу өгөөгүй тул ийнхүү цуглаан зохион байгуулахаар болсон. 

  1. Шатахууны зах зээлийн үнэ болон импортыг бүрэн чөлөөлөх,
  2. Хоёр хөршид томилогдсон мэргэжлийн бус Элчин сайд нарыг нэн даруй эгүүлэн татах,
  3. Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт үр ашиггүй хөрөнгө оруулалт нэртэй луйврыг зогсоох,
  4. Ёс зүйгүй үйлдэл гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох зэрэг шаардлагыг хүргүүлээд байв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Үнийн өсөлтийг бид зогсоох ёстой. Өрх толгойлсон ээж, ахмадууд ядууралд хүрээд байна. Ард түмнийг дөжирсөн байдалд оруулж байна. Чуулган дээр хэлж байгаа үгийг ард түмэн минь дэмжих ёстой" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Эдийн засаг 5.4 хувиар унаж, инфляц хоёр оронтой тоо руу дөхлөө. ААН-үүдийн үйл ажиллагааг хааж, бизнесийн эрх чөлөөг боомилж байна.

Тиймээс КОВИД-19-ийн хуулийг цуцлахыг шаардаж байгаа юм. Жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс цуглаанд ирж, үзэл бодлоо илэрхийлж байна" гэв. 

Гэрэл зургийг mpa.mn

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг