Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтийн ирц 74.3 хувьтай байв

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлсэн юм. 

Тэрбээр "УИХ-ын 74 гишүүнээс тав нь өвчтэй байна. Ирвэл зохих 69 гишүүнээс 54 нь ирснээр чуулганы ирц 74.3 хувь болж нээлтээ хийж байна. Өнөөдрөөс эхлээд УИХ-ын гишүүд түргэвчилсэн шинжилгээ өгч, танхимаар хуралдана.

2021 оны улсын төсвийг хэлэлцэж батлахаас эхлээд нэн чухал олон асуудлууд бий. Суругуулийн орчинд халдварын голомт тархахаас сэргийлэх, ялангуяа агааржуулалтыг тогтмол хийх, нийтийг хамарсан арга хэмжээг зөв менежментээр зохион байгуулах шаардлагатай.

Өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан 400 гаруй хуульд хүний эрхийн үүднээс дүгнэлт хийх ажлыг УИХ-ын Тамгын газрын дэргэдэх судалгааны хүрээлэн, ХЭЗК-той хамтран эхлүүлээд байна. Үе шаттай хийгдэх энэхүү цогц ажил нь УИХ-ын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт байх болно. Энэ удаагийн чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийг тодорхойлсон чуулган болно.

Цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангах, бизнесийн таатай орчин бүрдүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай байна. Энэ хүрээнд УИХ-аас экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад чиглэсэн олон хуулийг хэлэлцэж батална. Төрийн өмчит компаниудын ил тод байдал, хариуцлага, үр өгөөжийг нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих, төвлөрлийг сааруулж, авто замын түгжрэлийг сааруулахад анхаарах зорилтыг УИХ, Засгийн газраас дэвшүүлж байна.

Байнга хувьсан өөрчлөгдөж, шинэ шинэ бэрхшээл учруулж байгаа цар тахлыг зөвхөн хорио хязгаарлалтаар бус, харин иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал, хамтын хүчээр давж гарна. Ингэхдээ хааж түгжихийг урьтал болгохгүйгээр хувь хүн, байгууллагын сахилга хариуцлагад тулгуурлаж, үүссэн нөхцөл байдалд дасан зохицож амьдрах шаардлагатай боллоо. Дэлхийн нийтийн хандлага ч ийм байна" гэлээ. 

Гэрэл зургийг mpa.mn

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг