Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын ард түмэн маршал Г.К.Жуковын алдар, гавьяаг өнөөг хүртэл мөнхжүүлэн авч явж байгаад туйлын баяртай байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Манай улс ОХУ-ын хамтарсан "Сэлэнгэ-2021" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль энэ сарын 22-ноос аравдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилж байна.

Энэ хүрээнд хоёр орны цэргийн багийн удирдагчид болох Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн  штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын Зэвсэгт хүчний Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев болон бусад албаны хүмүүс ЗХУ-ын дөрвөн удаагийн болон БНМАУ-ын баатар Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэ үеэр Хошууч генерал И.Б.Тимофеев "Энэ жил манай хоёр орны найрамдалт харилцаа тогтсоны түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Өнөөдөр бид Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд Монгол, Орос цэргүүдийг ялалтад хөтөлсөн түүхт жанжин, маршал Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна. Монголын ард түмэн энэ эрхэм хүний алдар, гавьяаг өнөөг хүртэл мөнхжүүлэн авч явж байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийлмээр байна" гэсэн юм.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг